Friday, July 23, 2010

Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр

Монгол улсын засгийн газар нь Япон улсын засгийн газрын тусламжаар “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр(JDS)” ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.


Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилтэнд улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн гадаад оюутнууд Япон орныг сайтар ойлгож, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Уг хөтөлбөрөөр Япон улсын магистрантурт суралцах болсон оюутнууд мэргэжлийн мэдлэг олж авахын зэрэгцээ судалгаа хийн түүгээрээ дамжуулан хүмүүс хоорондын харилцаа холбоог тогтоож, өөрийн оронд тулгараад буй нийгэм, эдийн засгийн хөгжилд холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийг хүсч байна. Тус хөтөлбөр нь өнгөрсөн жилээс эхлэн JDS дэд хөтөлбөрт нийцсэн байгууллагуудаас (зөвхөн төрийн байгууллагууд) элсэлт авах болсон бөгөөд уг төсөлд дараах байгууллагууд хамрагдах болно. 
Бүртгэлд хамрагдахыг хүсэгч нь харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар эсвэл хүний нөөцийн албаны хариуцагчтай холбогдож болох ба түүнчлэн JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдон 10-р сарын 12-ны өдрийг хүртэл харъяа байгууллагаараа дамжуулан JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар бүртгэлийн материалыг ирүүлнэ үү. 
Энэ жил англи хэлээр нийт 18 тэтгэлэгт оюутныг суралцуулах ба тэнцэгч нь 2011 оны зунаас (Осакагийн их сургуулийн хувьд 2012 оны өвлөөс) Японд магистрантур оюутан болж Япон улсад судалгааны ажлаа эхлэх болно. 

1. JDS ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
JDS хөтөлбөр нь их дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалтын хураамж, сар бүрийн байр / амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хоёр талын онгоцны зардал, бусад тэтгэмж (Японд анх очиход олгох тэтгэмж, сургалтын материал худалдан авах тэтгэмж гэх мэт) олгогддог. Мөн оюутнууд Япон улсад суралцаж байх хугацаанд сургалт болон амьжиргааны тал дээр тулгамламдаж буй асуудлынхаа талаар тогтмол зөвөлгөө авах боломжтой. Мөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол хэл дээр зөвөлгөө өгөх гэх мэтээр гадаад оюутнуудыг дэмжих бүхий л талын туслалцаа үзүүлдэг. 

2. ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
(1) Иргэншил: Монгол улсын иргэн байх. 
(2) Нас: 2010 оны 4-р сарын 1-ны байдлаар 22-оос дээш, 40-өөс доош настай байх. (1971 оны 4-р сарын 2-ноос 1989 оны 4-р сарын 1-ны хооронд өмнө төрсөн байх)
(3) Боловсролын түвшин: Баклаврын зэрэгтэй байх. (Монгол улсын засгийн газар болон бусад орны засгийн газраас албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургууль байх)
(4) Ажлын туршлага: Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа болох 2010 оны 10-р сарын 12-ны байдлаар харьяалагдаж буй байгууллагадаа баклаврын зэрэг горилсоноос хойш 2-оос дээш жил ажилласан байх. (Их сургууль төгсөхөөс өмнөх ажилласан хугацаа болон гэрээт ажил, ажлаас чөлөөтэй байх хугацаа зэргийг хамрахгүй) Доорх 3-т заасанчлан өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагынхаа үндсэн ажилтан байна.
(5) Хэлний мэдлэгийн түвшин: TOEFL PBT 500 орчим байх.
(6) Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэл эрүүл байх. 
(7) Дараах хүмүүс элсэлтэнд хамрагдах боломжгүй:
a. Одоогийн байдлаар Японы засгийн газрын (Боловсролын яам) тэтгэлэг, бусад гадаад орны засгийн газрын тэтгэлэг, хувийн секторын тэтгэлэгийг авч байгаа (мөн тэтгэлэг авах төлөвлөгөөтэй байгаа) хүн. 
b. Урьд өмнө нь эрдмийн зэрэг горилохын тулд Монгол улсын засгийн газар, Япон улс болон бусад гадаад орны тэтгэлэгээр магистрантурт суралцсан хүн. 
c. JDS төсөлд хамрагдах байгууллагуудад харъяалагддаггүй хүн. 
d. Харъяа байгууллагынхаа үндсэн ажилтан биш бол элсэлтэнд хамрагдах боломжгүй. 
e. Одоогийн байдлаар цэргийн алба хааж байгаа хүн. Аль эсвэл цэргийн харъяалалтай хүн.
(8) Бусад:
Гадаад оюутан нь Японд суралцаж төгсөөд сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан эх орныхоо хөгжил цэцгэлэлтэнд хувь нэмрээ оруулах үүрэгтэй бөгөөд Монгол улсын засгийн газраас гаргасан тангаргын бичигт гарын үсэг зурах шаардлагатай. 

3. JDS ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭ
Дараах бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр шийдвэрлэх асуудал болон түүнтэй нягт уялдаа холбоо бүхий байгууллагуудыг төсөлд хамрагдах байгууллагаар сонгосон байгаа бөгөөд өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагаас нэр дэвшигдэн, зөвхөн хамаарагдах дэд бүрэлдэхүүн хэсэгт бүртгүүлэх боломжтой. Мөн төсөлд хамрагдах байгууллагын доод байгууллагаас өргөдөл гаргах боломжтой ба дээд байгууллагаараа дамжуулан өргөдөлөө өгнө.
Төсөлд хамрагдах байгууллагыг Монгол улсын засгийн газар болон Япон улсын засгийн газрын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн сонгож шийдвэрлэсэн болно. 

【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-1 Хуулийн тогтолцоог сайжруулах】 Хүлээн авах их сургууль: Кюүшюүгийн их сургууль
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн Яам, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн өмчийн хороо, Улсын их хурлын тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Авлигалтай тэмцэх газар 

【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-2 Санхүү, эдийн засгийн менежмэнт】 Хүлээн авах их сургууль: Хитоцүбашигийн их сургууль
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хороо, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Улсын Их Хурлын Тамгын Газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Үндсэний хөгжлийн хүрээлэн 

【Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-3 Үйлдвэрлэлийн менежтент, төрийн бодлого зохицуулалт】 Хүлээн авах их сургууль: Олон улсын их сургууль
Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороо

【Дэд бүрэлдэхүүн хэсэг 2 Суурь боловсрол, ажлын дадлага】 Хүлээн авах их сургууль: Осакагийн их сургууль
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын Ховд их сургууль, Монгол улсын Дорнод дээд сургууль

【Дэд бүрэлдэхүүн хэсэг 2 Байгаль орчны хамгаалалт】 Хүлээн авах их сургууль: Цүкүбагийн их сургууль
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Цөмийн энергийн газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн

【Дэд бүрэлдэхүүн хэсэг 3 Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах】 Хүлээн авах их сургууль: Тоёогийн их сургууль
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн

【Дэд бүрэлдэхүүн хэсэг 3 Хөгжлийн инженэрчлэл/ICT】 Хүлээн авах их сургууль: Токёогийн технологийн их сургууль 
(Хөгжлийн инженэрчлэл)
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль
(ICT)
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Монгол банк 

 Горилох эрдмийн зэрэг: Магистр (2 жил)
 Суралцах хэл: Англи хэл
 Япон руу явах хугацаа: 2011 оны зун

4. Бүртгэл
(1) “Элсэгчдэд зориулсан удирдамж”-ийг дараах газраас авна уу. 
a. Харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар, хүний нөөцийн алба
b. JICE – JDS хөтөлбөрийн вэбсайт  http://sv2.jice.org/jds/ *элсэлтийн материалыг татаж авах боломжтой. 
c. JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар 
(2) Элсэлтийн материал дээр шаардлагатай хэсгийг бөглөн, бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харъяа байгууллагынхаа хариуцаж буй албаар дамжуулан JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар ирүүлнэ үү. 

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2010 оны 7 -р сарын 20-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдөр хүртэл

5. Бүртгэлийн талаарх лавлагаа авах хаяг 
JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар
Хаяг: Монгол-Япон Төвийн байр, 210 тоот, Их сургуулийн гудамж, Төв Ш/Х 917, Улаанбаатар 13 
Материал хүлээж авах цаг: Даваа - Баасан, 10:00-12:30, 14:00-18:00 Утас: 55150415, 55150416

No comments:

Post a Comment