Tuesday, November 3, 2015

"Хүрэлтогоот-2015" ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа


Уламжлалт  Хүрэлтогоотийн эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 11 сарын 2-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 16 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн судлаач Я.Гансүхийн "MODIS хиймэл дагуулын гадаргын температурын мэдээг боловсруулах шинэ аргазүй" сэдэвт бүтээл тэргүүн байр, УЦУОСМХ-ийн судлаач Д.Одонтунгалагийн "Монгол орны зуны улирлын тунадас, өвлийн улирлын агаарын температурыг нөхцөлдүүлэгч зарим хүчин зүйлсийн олон жилийн явц, тэдгээрийг урьдчилан мэдээлэх нь" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа.
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байрыг шалгаруулж, ГГХ-ийн судлаач Ц.Болормааг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтийг хүсэн ерөөе.





дэлгэрүүлж унших...

Monday, September 28, 2015

"Хүрэлтогоот-2015" ЭШБХ

"Хүрэлтогоот" ЭШБХ хойшлогдож 11 сарын 2-нд зохиогдох болсон тул Газарзүй, Геологийн салбараар ирүүлэх бүтээлийг хүлээн авах хугацааг 2015 оны 10 сарын 5-ны 17:00 цаг болгож хойшлуулав.
Бүтээлийг purevsuren.oyunbat@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
дэлгэрүүлж унших...

Monday, July 20, 2015

Газарзүй Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” семинар амжилттай болж өнгөрлөө

Газарзүй Геологийн Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ” семинар 2015 оны 6 сарын 26-нд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Номын санд амжилттай болж өнгөрлөө. 
Сонирхолтой илтгэл тавьсан доктор Б.Цацрал (Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн), Д.Майнбаяр (Палеонтлоги, геологийн хүрээлэн) нартаа их баярласнаа илэрхийлэхийн ялдамд цаашдын судалгаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе. 

Илтгэгч: Доктор Б.Цацрал (Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн)

Илтгэгч: Д.Майнбаяр (Палеонтлоги, геологийн хүрээлэн

Судлаачид зуны улирал эхэлж хээрийн ажилдаа гарсан тул оролцох сонирхолтой байсан нилээд хүмүүс оролцож амжсангүй. Дараа дараагийн семинарт илүү олон судлаачид оролцох байх хэмээн найдаж байна. Гишүүдээс ирсэн саналын дагуу дараагийн семинарыг Улаанбаатар хотын экологийн асуудалтай холбоотой сэдвийн дагуу хийхээр төлөвлөж байна.



дэлгэрүүлж унших...