Tuesday, July 6, 2010

Шинжлэх ухааны мэдээллийн сан шинээр нээгдсэн байна


Шинжлэх ухаан, технологийн сангаас Монголын эрдэмтэн, судлаачдын хийж бүтээсэн бүтээл туурвил, эрдэм шинжилгээний ажлын тайлан, оновчтой санал зэргийг олон нийтэд сурталчлах,  сонирхож буй байгууллага, хувь  хүмүүст хүргэх зорилготой мэдээллийн танхим шинээр нээлээ.





Тус танхимд:
· 1975 оноос хойш Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн эрдэм шинжилгээний тайлан
· Доктор хамгаалсан /Ph.D болон Sc/ 2400 гаруй эрдэмтдийн диссертаци, автореферат
· 3800 гаруй эрдэмтний нэгдсэн бүртгэл, мэдээлэл
· Монгол улсад оновчтой саналын гэрчилгээ авсан 18956 бүтээл
· 3000 гаруй ном, сонин, сэтгүүл
· 1972-1987 оны 5 сая гаруй патент
· 400000 гаруй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн микрофиш, микрофильм хадгалагдаж байгаа бөгөөд мэдээллийн эх сурвалжуудыг ашигланбайгаль,техник,хөдөө аж ахуй, анагаах,нийгэм хүмүүнлэг гэсэн 5 салбараар 4 төрлийн дижитал мэдээллийн санг бүрдүүлэн үйлчилж байна.

Мөн JSTOR, OARE, AGORA, HINARI зэрэг олон улсад нэр хүндтэй онлайн мэдээллийн сангуудаар үйлчлэх эрхийг авсан нь шинжлэх ухааны бүхий л салбарын хамгийн сүүлийн үеийн хэрэгцээт мэдээллийг олж авах томоохон боломжийг олгож байгаа аж.

No comments:

Post a Comment