Monday, March 19, 2018

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН 
ЗАЛУУ СУДЛААЧДЫН “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018” ЭЭЛЖИТ СЕМИНАР ХОЁР ДАХЬ УДААГАА ЗОХИОГДЛОО
        
  Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос  зохиогддог  "Мэдлэгээ хуваалцъя-2018" хоёр дахь удаагийн семинар 2018 оны 03-р сарын 09-ний өдрийн 14:00 - 16:30 ийн хооронд МУБИС-ийн хичээлийн III байранд амжилттай зохион байгуулагдлаа.


Семинарт МЗЭХ-ны зохицуулагч В.Баярмаа, ГГСЗЭХ-ны тэргүүн, доктор А.Дашцэрэн, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч Х.Цогбадрал болон салбар холбооны удирдах зөвлөлийн гишүүд, МУИС, МУБИС, ГГХ, ХААИС, Монголын үндэсний их сургуулийн багш, судлаачид, нийслэлийн Чингэлтэй дүүргийн дунд сургуулийн 12 газарзүйн багш, МУИС, МУБИС, ХААИС-ийн газарзүй, газар зохион байгуулалтын салбарын оюутнууд тэргүүтэй нийт 100 гаруй хүн оролцлоо.
 Илтгэгч: Доктор Г.Гантулга "Хот байгуулалтын эрхзүйн орчин" (МУИС-Газарзүйн тэнхим)

Илтгэгч: Дэд профессор, доктор Ц.Бат-Эрдэнэ  “Гео-Орон зайн технологи ба хэрэглээ” (МУБИС-Газарзүйн тэнхим)
Илтгэгч: Доктрант Л.Эрдэнэбаяр "Бүсчилсэн хөгжлийн бодлогын эрхзүйн орчинг сайжруулах зарим арга зам" (УИХ-ын Тамгын газрын референт)
Илтгэгч: Магистр Б.Баянжаргал “Монгол орны зүүн бүсийн хотгор гүдгэрийн морфогенетик хэв шинж” (Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, ЭША)

Семинарын дараа оюутнуудын дунд газарзүйн асуудлаар АХА тэмцээн зохион байгуулж I байрыг МУБИС-ийн Газарзүйн II ангийн оюутан Н.Алтантуяа, II байрыг МУИС-ийн газар зохион байгуулалтын ангийн оюутан Н.Батдорж  нар эзлэж дурсгалын зүйлээр шагнуулав. 
Цуврал семинарыг амжилттай зохион байгуулж байгаа Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд амжилт хүсье.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

дэлгэрүүлж унших...

Thursday, March 1, 2018


ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН 
ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭЭЛЖИТ СЕМИНАР
        
 МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос  зохиогддог  "Мэдлэгээ хуваалцъя-2018" хоёр дахь удаагийн семинар 2018 оны 03-р сарын 09-ний өдрийн 14 цагт МУБИС-ийн хичээлийн III байрны 123 тоот танхимд зохион байгуулагдах гэж байна.  Энэ удаагийн семинарт олон сонирхолтой илтгэл хэлэлцэгдэх болно. Иймд эрдэмтэн, судлаачид, оюутан залуус та бүхнийг семинарт идэвхтэй оролцохыг урьж байна. 

Холбоо барих утас: 99099776, 88111035


дэлгэрүүлж унших...