Thursday, December 8, 2011

Зар

Монголын Залуу эрдэмтдийн холбооны шинэ жил 2011 оны 12 сарын 16ны өдрийн 18 цагт 13-р хороололд байдаг Royal Irish ресторанд болно. Энэ жилийн тах 40000 төг. Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаач та бүхэн өргөнөөр оролцоно уу. 
Оролцох сонирхолтой хүн байвал нэрсээ доорх хаягаар 12 сарын 13-ны дотор явуулна уу. 

m_bayarmaa@yahoo.com

Газарзүй-Геологийн залуу эрдэмтдийн холбоо


дэлгэрүүлж унших...

Thursday, December 1, 2011

Шилдэг 100 залуу судлаачдын шинэ жил

Шилдэг 100 залуу судлаачдын шинэ жилийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Байгууллагуудын шинэ жилтэй давхцуулахгүй байх үүднээс хугацааг арай эрт хийхээр боллоо. Салбар холбоод, ШУ-ны салбарын Байгууллагуудаас энэ онд эрдэм бүтээл, амжилтаараа шалгарсан шилдэг залуусаа энэхүү баярт урин оролцуулхыг байгууллагын удирдлагуудад хүсэж байна (Нэг хүний зардал 40.000₮).
Мөн салбар холбоод өөрийн салбарын оны шилдэг залуу судлаачдаа шалгаруулахаас гадна салбараас шалгарсан нэг хүний материалаа МЗЭХ-ны гүйцэтгэх захирал  д-р Ц.Болортамирт 12 сарын 10 ны дотор ирүүлнэ үү. Ирсэн материалаас шалгаруулалт хийсний үндсэн дээр МЗЭХ-ны  "Шилдэг Залуу Эрдэмтэн" медиалд нэр дэвшүүлнэ.
Шинэ жилийн баярын цэнгүүн 2011 оны 12 сарын 17-ны 18 цагт "ROYAL IRISH" -д болно (13-р хороололд, зүүн 4-н замын урд байдаг)

дэлгэрүүлж унших...

Monday, November 21, 2011

Зарлал

Маргааш буюу 2011 оны 11 сарын 23-ны өдөр уран зургийн галерейд Монголд Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, ШУА-ийн 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг салбар холбоодын бүх гишүүд нэгдсэн журмаар үзэх болсон тул Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаач та бүхэн өргөнөөр оролцоно уу. 
Хүндэтгэсэн В.Баярмаа


дэлгэрүүлж унших...

Tuesday, November 8, 2011

Нийт гишүүдийн хурал

Сайн байцгаана уу?
Та бүхний энэ өдрийн мэнд хүргэе. 2011 оны 11 сарын 14-ны өдрийн 18 цагт  Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны бүх гишүүдийн хуралтай тул та бүхэн ажлаа зохицуулан хүрэлцэн ирнэ үү.  Хурлыг МУИС-ийн хичээлийн 7-р байрны лекцийн танхимд хийнэ. (Хуучнаар Худалдаа Үйлдвэрлэлийн сургуулийн хичээлийн байр)

дэлгэрүүлж унших...

GIS Day: Урилга

Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй Геологийн сургууль, Монголын геомэдээлэлзүй судлаачдын холбоо, “Гео-мэдээлэл” блог хамтран 2011 оны 11-р сарын 16-нд Газарзүйн мэдээллийн систем(GIS day)-ийн өдрийг монголд тэмдэглэхээр төлөвлөж  байна. 

дэлгэрүүлж унших...

Sunday, October 16, 2011

Газарзүй-Геологийн салбарын “Хүрэлтогоот-2011” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө.

БСШУЯ, ШУТС, ШУА, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо нар хамтран эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь  залуу судлаачид мэдлэг мэдээлээ солилцох, тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, цаашлаад үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийг нээх зориолготойгоор зохион байгуулагддаг билээ. Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2011” эрдэм шинжилгээний ээлжит бага хурал 2011 оны 10 сарын 15-ны өдөр Хүрэлтогоот дахь Одон орон судлалын “Оргил” төвд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал академич Д.Доржготов, МУИС-ийн Газарзүй-Геологийн сургуулийн захирал, доктор профессор В.Батцэнгэл, Усны газрын дэд дарга З.Батбаяр, “Хүннү Коал” ХХК-ний гүйцэтгэх захирал н.Батжаргал, БСШУЯ-ны ШУТГазрын мэргэжилтэн доктор Д.Одгэрэл, МЗЭХолбооны ерөнхийлөгч, доктор Ч.Сономдагва болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Хуралд нийт 15 илтгэл хэлэлцэгдснээс:
Тэргүүн байрт: ШУА-ийн Геологи эрдэс баялагийн хүрээлэнгийн Геодинамикийн секторын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Доржсүрэн овогтой Отгонбаатар “Замын-Үүдийн террейний тогтоц, гарал үүсэл ба хөгжлийн түүх” сэдэвт судалгааны ажлаараа шалгарч БСШУЯ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгний грантыг авах эрхтэй боллоо.
Дэд байрт: ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Сүхбаатар овогтой Чинзориг “Туул гол дээр байгуулах боомт голын гольдрилд нөлөөлөх нь” сэдэвт ажлаараа шалгарч Монголын Залуу Эрдэмтдийн холбооны нэрэмжит шагнал
Тусгай байрт: ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Цэвдэг Судлалын лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Цогтбаяр овогтой Жаргалтулга “Нисэх буух зурваст цэвдгийн нөхцлийг харгалзаж үзэх нь” сэдэвт ажлаараа шалгарч Элбэг их дэлгүүрийн “LT89 fashion shop”-ын нэрэмжит шагналыг тус тус хүртлээ.

Урд талын эгнээнд зүүн гар талаас Ч.Сономдагва, Г.Удвалцэцэг, Д.Баттогтох
Хойд талын эгнээнд зүүн гар талаас Д.Отгонбаатар (Тэргүүн байрын шагналт), С.Чинзориг (Дэд байрын шагналт), Ц.Жаргалтулга (Тусгай байрын шагналт)

МЗЭХ-ны удирдлагаас холбооны зорилго, зорилтууд, ойрын хугацаанд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж цаашид хамтран ажиллах тухай санал солилцож, залуу судлаач эрдэмтдийнхээ гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.




дэлгэрүүлж унших...

Monday, October 10, 2011

Хүрэл тогоот 2011 хурлын хөтөлбөр

Хурлын хөтөлбөрийг доорх холбоосон дээр даран татан авч үзнэ үү


http://share.gogo.mn/sxIBvdJPyZ48471318303005/gvbnkml'.pdf
дэлгэрүүлж унших...

Thursday, September 8, 2011

Хүрэл тогоот 2011


Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2011” бага хурлыг 2011 оны 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн геологи- газарзүйн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хурал 2011 оны 10 дугаар сарын 15-нд Хүрээл тогоот цогцолборт болох ба геологи, газарзүйн салбарын хамрах байгууллага тус бүрээс 2-3 илтгэл шалгаруулан оролцуулах юм. 
Энэхүү ирүүлсэн бүтээлүүдийг бүгдийг  “Хүрэлтогоот 2011”  залуу эрдэмтдийн бүтээлд  хэвлэх ба тус бага хуралд шалгаран эхний байрт орсон 35 хүртэлх насны 1 залуу судлаачид БСШУ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгийн грантыг олгоно. Мөн 2, 3-р байрыг тус тус шалгаруулна.

Хуралд оролцох судлаачдын нэрсийг 2011.09.25-ны дотор, материалыг 2011.10.01-ны дотор зохион байгуулах комисст хаягаар, дараахь форматын дагуу ирүүлнэ үү. 

Хуралд оролцох хүмүүс тус бүр 35000 төгрөгийн хураамж /хоол, унаа, бүтээлийн эмхтгэлийн зардал/ төлнө. Үүний 15000 төгрөгийг ГГСЗЭСХолбооноос гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хуралд оролцож илтгэл тавих судлаач үлдсэн 57% буюу 20000 төгрөгийг төлөх юм

Илтгэл тавихгүй ч өгүүлэлээ эмхэтгэлд хэвлүүлэх боломжтой.

Бүтээлд тавигдах шаардлага:
  • В5 хэмжээтэй 5-15 аас хуудас байна
  • Хуудасны зах дээр, доор, баруун, зүүн адилхан 2,5 см зайтай байна
  • Мөр хоорондын зай Single
  • Times New Roman фонт ашиглаж бичнэ
  • Өгүүллийн хураангуйг Англи эсвэл Орос хэлээр бичнэ (хэрэв өгүүлэл өөрөө Англи, Орос хэл дээр бичигдсэн бол хураангуйг Монгол хэлээр бичнэ).
  • Өгүүлэл доторх зураг, графикийг хар, цагаанаар хэвлэх тул өнгийг тохируулан сонгож хийнэ
  • Өгүүлэлд орох фото зургийг 300 dpi resolution-тай, тусад нь файл үүсгэн авчирч өгнө
Жич: Хуралтай холбоотой нэмэлт мэдээллийг энэхүү блогоор дамжуулан цаашид мэдэгдэх болно. Түүнчлэн  холбооныхоо энэхүү блогийг газарзүй- геологийн салбарт ажилдаг бусад залуустаа дамжуулах, холбоогоо таниулах, өргөтгөх үйлсэд нэгдэхийг нийт гишүүддээ уриалж байна.

Та бүхэнд амжилт хүсэе.


Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу

В.Баярмаа. ШУА. Газарзүйн хүрээлэн. Утас: 99057680 е-mail: m_bayarmaa@yahoo.com

дэлгэрүүлж унших...

Monday, September 5, 2011

International Conference for “Minerals and Materials-Mongolia”

2011 09 29 - Улаанбаатар
Дугуй танхим -
Дугуй танхим
МУИС - Улаанбаатар
Details
Map data ©2011 Google - Terms of Use
Map
Satellite
International Conference for  “Minerals and Materials-Mongolia”
(M&M-Mongolia)
September 29, 2011, Ulaanbaatar, Mongolia
The Organizing Committee is pleased to invite you to the International Conference for  “Mineral and Materials-Mongolia” which will be held at the National University of Mongolia on September 29, 2011 in Ulaanbaatar, Mongolia.

дэлгэрүүлж унших...