Wednesday, August 28, 2019

"ХҮРЭЛТОГООТ-2019" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗАР

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын томоохон их сургуулиуд хамтран жил бүр "ХҮРЭЛТОГООТ" эрдэм шинжилгээний бага хурлыг шинжлэх ухааны салбар бүрээр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Газарзүй, Геологийн салбарын "ХҮРЭЛТОГООТ-2019" эрдэм шинжилгээний бага хурал 10-р сарын 11-ны өдөр Хүрэлтогоотын одон орон судлалын төвд зохион байгуулагдана. Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачид та бүхнийг уг хуралд идэвхтэй оролцож, бүтээлээ нийтлүүлж, илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна. Хуралд оролцох, өгүүлэл хэвлүүлэх сонирхолтой судлаачид бүтээлээ 2019 оны 9-р сарын 23-ний дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Бүтээл хүлээн авах хаяг: khureltogoot.geo@gmail.com
Утас: 88077514 Д.Санчир (M.Sc), 99800180 А.Дашцэрэн (Ph.D)
Жич: Бүтээл бичих загварыг энэхүү блогийн 2019.08.28-ны өдрийн мэдээллээс татаж авна уу.

No comments:

Post a Comment