Friday, July 23, 2010

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу 2010-2011 оны хичээлийн жилээс гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.


Уралдаант шалгалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хүмүүс /цаашид ”шалгуулагч” гэнэ/-ийг оруулна. А. Бүртгэл

Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2010 оны 8 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрын 1 дүгээр давхарт бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг өөрийн биеэр авчирна. Үүнд: 

1.Өргөдөл (Суралцах зорилго, өөрийгөө бэлтгэсэн байдал, суралцах төлөвлөгөө, судалгааны чиглэл, төгссөний дараа хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн байна);
2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамруулах гадаадын 500 шилдэг их сургуулийн нэрсийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (www.mecs.gov.mn)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас харна уу);
3.Өөрийн судалгааны ажлын товч реферат (Уг рефератыг 2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);
4.Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);
5.Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт, захидал бичсэн хүний хаяг, утас тодорхой байх шаардлагатай);
6.Бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
7. Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт;
8.Шалгалтын хураамж 15000 төгрөг.

Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй.

Б. Шалгаруулалт

Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь уралдаант шалгалтыг зохион байгуулна. Уралдаант шалгалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практик ач холбогдолын талаар үнэлгээ өгөхөд оршино. 

Шалгалтыг 2010 оны 8 дугаар сарын 24, 25-ны өдрийн 14:00 цагаас МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2,3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэй ирнэ. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. Уралдаант шалгалтын дүнг 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны гаднах самбар дээр зарлана.

Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана. 

Шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь захиалагч байгууллагатай гэрээ байгуулна. Гэрээнд захиалагч нь сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах, зээлийг эргэн төлүүлэх тухай болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна. 

В.Суралцах чиглэл, түвшин, захиалагч

Дор дурдсан мэргэжлийн чиглэл, суралцах түвшин, хяналтын тооны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна:

Д
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
ЭЛСЭГЧИЙН
ТОО
СУРАЛЦАХ ТҮВШИН
ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР
1
Геофизик, цэвдэг судлал
1
Доктор
ШУА
Байгалийн ухаан /7/
2
Хими, биохими
1
Магистр
МХЕГ
3
Усны нөөц, нөөцийн менежмент
1
Магистр
ХХААХҮЯ
4
Байгаль орчны нөхөн сэргээлт
1
Магистр
БОАЖЯ
5
Агаарын чанарын тандалт, судалгаа
1
Магистр
БОАЖЯ
6
Нанотехнологи
1
Магистр
БСШУЯ /МУИС/
7
Молекул биологи
1
Доктор
ЭМЯ
Бүгд - 7
8
Холбоо
1
Магистр
ХЗДХЯам
Инженер, технологи /45/
9
Үйлдвэрлэлийн аюулгүй байдал
1
Доктор
ОБЕГ
10
Уул уурхайн баяжуулалт
2
Магистр
ЭБЭХЯ
11
Далд уурхайн технологи
2
Магистр
ЭБЭХЯ
12
Металлурги
2
Магистр
ЭБЭХЯ
13
Газрын тосны өрөмдлөг
1
Магистр
БСШУЯ /ШУТИС/
14
Нүүрсний гүн боловсруулалт
1
Магистр
ЭБЭХЯ
15
Нүүрсний хими
1
Доктор
БСШУЯ /МУИС/
16
Нефтийн хими
1
Доктор
БСШУЯ /МУИС/
17
Эрчим хүчний төлөвлөлт, стратеги
1
Магистр
ЭБЭХЯ
18
Гидромеханик
1
Магистр
ХХААХҮЯ
19
Усны барилга байгууламж
1
Магистр
ХХААХҮЯ
20
Барилгын техник
1
Магистр
МХЕГ
21
Ус хангамж
1
Магистр
ЗТБХБЯ
22
Авто тээвэр
1
Магистр
ЗТБХБЯ
23
Төмөр замын тээвэр
1
Магистр
ЗТБХБЯ
24
Ашигт малтмалын ордын хайгуулын өрөмдлөгийн технологи
2
Магистр-1,Доктор-1
БСШУЯ /ШУТИС/
25
Хүнсний үйлдвэрийн технологи
1
Магистр
БСШУЯ /ШУТИС/
26
Цахилгаан станц,эрчим хүчний систем, шугам сүлжээ
1
Доктор
БСШУЯ /ШУТИС/
27
Мэдээллийн аюулгүй байдал
1
Магистр
БСШУЯ /МУИС/
28
Мэдээллийнтехнолги, мэдээллийн аюулгүй байдал
1
Магистр
ХХАХҮЯ
29
Электроник
1
Магистр
БСШУЯ /МУИС/
30
Уран үйлдвэрлэлийн технологи
2
Магистр
БСШУЯ /ЦЭГазар/
31
Цөмийн инженер
1
Магистр
БСШУЯ /ЦЭГазар/
32
Цацраг идэвхит ашигт малтмалын геологи
1
Магистр
БСШУЯ /ЦЭГазар/
33
Компьютерийн программ хангамж
2
Магистр
БСШУЯ /ШУТИС/
34
Компьютерийн техник хангамж
2
Магистр
БСШУЯ /ШУТИС/
35
Компьютерийн график дизайн
1
Магистр
БСШУЯ /ШУТИС/
36
Газар зүйн мэдээллийн систем
2
Магистр
БСШУЯ /ШУТИС/
37
Төмөр замын тээвэр
1
Магистр
ЗТБХБЯ
38
Автозам
1
Магистр
ЗТБХБЯ
39
Байгаль орчны мэдээлэл зүй
1
Магистр
БОАЖЯ
40
Наноэлектроникс
1
Магистр
БСШУЯ /ШУТИС/
41
Ураны геологи
1
Магистр
БСШУЯ /ЦЭГ/
42
Үйлдвэрлэлийн механикжуулалт
1
Магистр
БСШУЯ /ШУТИС/
43
Уул уурхайн ашиглалтын технологи
1
Магистр
БСШУЯ /ШУТИС/
44
Цацраг идэвхит ашигт малтмалын геологи
1
Магистр
ЭБЭХЯ
Бүгд - 45
45
Нийгмийн бодлого
1
Магистр
БСШУЯ /МУИС/
Нийгмийн ухаан /7/
46
Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй
1
Магистр
БСШУЯ /МУИС/
47
Орон судлал
1
Магистр
БСШУЯ /МУИС/
48
Олон улсын харилцаа, аюулгүй байдлын судалгаа
1
Магистр
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар
49
Олон улсын харилцаа
1
Магистр
ГХЯ
50
Нийгэм, соёлын антропологи
1
Магистр
БСШУЯ /МУИС/
51
Социологи, улс төр судлал
1
Доктор
ШУА
Бүгд - 7
52
Газар тариалан, агрономи
1
Магистр
БСШУЯ /ХААИС/
Хүнс, хөдөө аж ахуй /6/
53
Үрийн селекци
1
Магистр
БСШУЯ /ХААИС/
54
Хүнсний аюулгүй байдал
1
Магистр
МХЕГ
55
Ургамал хамгаалал, хорио цээр
1
Магистр
МХЕГ
56
Хөдөө аж ахуйн таримал бүтээгдэхүүн
1
Магистр
ХХААХҮЯ
57
Хөрс судлал
1
Доктор
ХХААХҮЯ
Бүгд - 6
58
Хүний нөөцийн удирдлага
2
Магистр
ХЗДХЯ
Эдийн засаг, удирдлага /15/
59
Санхүүгийн удирдлага
1
Магистр
СЯ
60
Захиргаа, хүний нөөц
1
Магистр
УИХ-ын Тамгын газар
61
Хөгжлийн эдийн засаг
1
Магистр
ЗГХЭГ
62
Газар зохион байгуулалт, газрын харилцаа
1
Магистр
ЗТБХБЯ
63
Төсвийн бодлого
1
Магистр
СЯ
64
Эдийн засаг
1
Магистр
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар
65
Эдийн засаг
1
Доктор
СЯ
66
Олон улсын худалдаа
1
Магистр
ХХААХҮЯ
67
Олон улсын эдийн засгийн харилцаа
1
Магистр
ГХЯ
68
Уул уурхайн эдийн засаг
1
Магистр
ЭБЭХЯ
69
Боловсролын удирдлага
2
Магистр-1,Доктор-1
БСШУЯ
70
Соёл, урлагийн удирдлага
1
Магистр
БСШУЯ
Бүгд - 15
71
Эмгэг судлал
1
Магистр
ЭМШУИС
Эрүүл мэнд /10/
72
Трансфузиологи
1
Магистр
ЭМЯ
73
Трансфузиологи
1
Доктор
БСШУЯ/ЭМШУИС/
74
Спортын анагаах ухаан
1
Магистр
ЭМЯ
75
Нийгмийн эрүүл мэнд
1
Доктор
ЭМЯ
76
Хавдар судлал
1
Магистр
ЭМЯ
77
Хавдар судлал
1
Доктор
БСШУЯ/ЭМШУИС/
78
Дүрс оношлогоо
1
Магистр
ЭМЯ
79
Дүрс оношлогоо
1
Доктор
БСШУЯ/ЭМШУИС/
80
Гэмтэл, согог судлал, комбустологи
1
Магистр
ЭМЯ
Бүгд – 10
81
Худалдааны эрх зүй/Олон улсын маргаан, арбитр/
1
Магистр
ЗГХЭГазар
Эрх зүй /10/
82
Хууль, эрх зүй
1
Магистр
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар
83
Хууль, эрх зүй
1
Магистр
УИХ-ын Тамгын газар
84
Хууль, эрх зүй
3
Магистр-2,Доктор-1
ХЗДХЯ /ШШГЕГ/
85
Хөрөнгө оруулалтын эрх зүй
1
Доктор
ХЗДХЯ
86
Олон улсын эрх зүй
1
Магистр
СЯ
87
Олон улсын эрх зүй
1
Магистр
ГХЯ
88
Хөдөлмөрийн эрх зүй
1
Магистр
НХХЯ
Бүгд - 10
Нийт дүн - 100


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

2010 оны 7 дугаар сарын 20

1 comment: