Friday, October 26, 2018

Мэдлэгийн холбоо цуврал семинар эхэллээ


Геологи, газарзүйн бага чуулган, Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачидтай хамтран зохион байгуулж буй “мэдлэгийн холбоо” цуврал семинарын эхний дугаар Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн 1-р байрны хурлын танхим зохион байгуулагдах гэж байна. Эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхнийг семинартаа идэвхтэй оролцохыг урьж байна.

 


дэлгэрүүлж унших...

Tuesday, September 4, 2018

"ХҮРЭЛТОГООТ-2018" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗАР

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ХҮРЭЛТОГООТ-2018"  бага хурлын Газарзүй, Геологийн салбарын эрдэм шинжилгээний бага хурал 10-р сарын 19-ны өдөр Хүрэлтогоотын одон орон судлалын төвд зохион байгуулагдах гэж байна. Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачид та бүхнийг уг хуралд идэвхтэй оролцож, бүтээлээ нийтлүүлж, илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна. Хуралд оролцох, өгүүлэл хэвлүүлэх сонирхолтой судлаачид бүтээлээ 2018 оны 10-р сарын 01-ний дотор  доорх хаягаар ирүүлнэ үү.

Бүтээл хүлээн авах хаяг: khureltogoot.geo@gmail.com
Утас: 99800180 А.Дашцэрэн (Ph.D) /ГГС тэргүүн/
Жич: Бүтээлийн форматыг энэхүү блогийн 2018.09.05-ны өдрийн мэдээллээс татаж авна уу.


дэлгэрүүлж унших...

ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН “ХҮРЭЛТОГООТ 2018” ЭШБХ-ИЙН БҮТЭЭЛД ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР ТАТАХ


Доорх холбоосыг ашиглана уу.


https://www.dropbox.com/s/kbvawqhf0gv1nnt/%D0%A5%D2%AF%D1%80%D1%8D%D0%BB%D1%82%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BE%D1%82_%D3%A8%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%BB%20%D0%B0%D0%B2%D0%B0%D1%85%20%D0%B7%D0%B0%D0%B3%D0%B2%D0%B0%D1%80%202018.docx?dl=0




дэлгэрүүлж унших...

Sunday, May 13, 2018

"МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018" ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭЭЛЖИТ СЕМИНАР

МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос зохиогддог "Мэдлэгээ хуваалцъя-2018" дөрөв дэхь удаагийн семинар 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн 15 цагт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Палеонтологийн байранд (Байгалийн түүхийн музейн баруун талд) зохион байгуулагдах гэж байна. Залуу судлаачид, оюутан залуус та бүхнийг семинартаа идэвхтэй оролцохыг урьж байна 🌏👩‍🏫📚



дэлгэрүүлж унших...

Monday, April 23, 2018

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН
“МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018” ЭЭЛЖИТ СЕМИНАР ГУРАВ ДАХЬ 
УДААГАА ЗОХИОГДЛОО
        
  Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос  зохиогддог  "Мэдлэгээ хуваалцъя-2018" гурав дахь удаагийн семинар 2018 оны 04-р сарын 20-ны өдрийн 15:00 - 17:00 ийн хооронд ХААИС-ийн Төв байрны 247 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
 

  Семинарт МЗЭХ-ны зохицуулагч В.Баярмаа, ГГСЗЭСХ-ны гүйцэтгэх захирал С.Амаржаргал, холбооны удирдах зөвлөлийн гишүүд, МУИС, ШУА-ийн ГГХ, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхимийн багш, судлаачид, ХААИС-ийн газарзүй, газар зохион байгуулалтын салбарын оюутнууд оролцлоо.  

 Илтгэгч: Магистр Р.Энхбаяр /ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль/
Дорнод Монголын эрт-дунд төрмөлийн гүний чулуулгийн үнэмлэхүй насны судалгаа, шинэ үр дүн

Илтгэгч: Докторант Д.Сайнбаяр /ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн салбар/
Байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөллийг тооцоолон газрын доройтлыг үнэлэх нь    
 
            Илтгэгч: Магистр Л.Базарзагд /ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхим/
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан дотор орчинг зураглах асуудалд
 
Илтгэгч: Доктор, дэд профессор Ч.Сономдагва /МУИС-ийн ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/
Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бохирдлын судалгааны дүнгээс

Семинарын дараа судлаачид, оюутнуудын дунд газарзүйн мэдлэг шалгах хөгжөөнт тэмцээн зохион байгуулж түрүүлсэн оролцогч нарыг дурсгалын зүйлээр шагнав.            
Цуврал семинарт судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлж байгаа залуу эрдэмтэн, судлаачид мөн семинарыг амжилттай зохион байгуулж байгаа Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд амжилт хүсье.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

дэлгэрүүлж унших...

Friday, April 13, 2018

"МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018" ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН 
ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭЭЛЖИТ СЕМИНАР
        
 МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос  зохиогддог  "Мэдлэгээ хуваалцъя-2018" гурав дахь удаагийн семинар 2018 оны 04-р сарын 20-ны өдрийн 15 цагт ХААИС-ийн Төв байрны 150 тоот (Агроэкологийн сургууль талдаа) танхимд зохион байгуулагдах гэж байна. Семинартаа идэвхтэй оролцохыг урьж байна. 

Холбоо барих утас: 88007327, 99024716 

дэлгэрүүлж унших...

Monday, March 19, 2018

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН 
ЗАЛУУ СУДЛААЧДЫН “МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018” ЭЭЛЖИТ СЕМИНАР ХОЁР ДАХЬ УДААГАА ЗОХИОГДЛОО
        
  Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос  зохиогддог  "Мэдлэгээ хуваалцъя-2018" хоёр дахь удаагийн семинар 2018 оны 03-р сарын 09-ний өдрийн 14:00 - 16:30 ийн хооронд МУБИС-ийн хичээлийн III байранд амжилттай зохион байгуулагдлаа.


Семинарт МЗЭХ-ны зохицуулагч В.Баярмаа, ГГСЗЭХ-ны тэргүүн, доктор А.Дашцэрэн, МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч Х.Цогбадрал болон салбар холбооны удирдах зөвлөлийн гишүүд, МУИС, МУБИС, ГГХ, ХААИС, Монголын үндэсний их сургуулийн багш, судлаачид, нийслэлийн Чингэлтэй дүүргийн дунд сургуулийн 12 газарзүйн багш, МУИС, МУБИС, ХААИС-ийн газарзүй, газар зохион байгуулалтын салбарын оюутнууд тэргүүтэй нийт 100 гаруй хүн оролцлоо.
 Илтгэгч: Доктор Г.Гантулга "Хот байгуулалтын эрхзүйн орчин" (МУИС-Газарзүйн тэнхим)

Илтгэгч: Дэд профессор, доктор Ц.Бат-Эрдэнэ  “Гео-Орон зайн технологи ба хэрэглээ” (МУБИС-Газарзүйн тэнхим)
Илтгэгч: Доктрант Л.Эрдэнэбаяр "Бүсчилсэн хөгжлийн бодлогын эрхзүйн орчинг сайжруулах зарим арга зам" (УИХ-ын Тамгын газрын референт)
Илтгэгч: Магистр Б.Баянжаргал “Монгол орны зүүн бүсийн хотгор гүдгэрийн морфогенетик хэв шинж” (Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, ЭША)

Семинарын дараа оюутнуудын дунд газарзүйн асуудлаар АХА тэмцээн зохион байгуулж I байрыг МУБИС-ийн Газарзүйн II ангийн оюутан Н.Алтантуяа, II байрыг МУИС-ийн газар зохион байгуулалтын ангийн оюутан Н.Батдорж  нар эзлэж дурсгалын зүйлээр шагнуулав. 
Цуврал семинарыг амжилттай зохион байгуулж байгаа Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд амжилт хүсье.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

дэлгэрүүлж унших...