Уралдаант шалгаруулалтын болзол:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сангаас залуу докторуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын нэрэмжит залуу докторын грант шалгаруулах уралдаанд төслийн санал ирүүлэхийг урьж байна. Төслийн санхүүжилт 10 сая төгрөг байх, грант төслийг 2 жилд багтаан хэрэгжүүлэх, санхүүжилтийг жил бүр тэнцүү хувааж олгох, төсөлд оролцогчийн ажлын хөлс нь төслийн нийт санхүүжилтийн 10 хувиас хэтрэхгүй байх зэрэг болзолыг хангах шаардлагатай болно. Энэхүү грантыг 2010 онд 5 хүртэлх залуу докторуудад олгоно.
Грантад нэр дэвшигч:
Уралдаант шалгаруулалтанд оролцогч нь шинэ болон шинэлэг бараа бүтээгдэхүүн, техник технологи бий болгоход чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх 45 хүртэлх насны доктор байна.
Шалгаруулалтанд ирүүлэх төсөл:
Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох оюуны багтаамж бүхий шинэ бараа бүтээгдэхүүн, техник технологи бий болгоход чиглэгдсэн байна.
Грант төсөл нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ыг баримтлан бичигдэнэ.
Төсөл ирүүлэх хугацаа, хаяг:
Төслийн материалыг 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн 319 тоот өрөөнд хүлээж авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Мэдээлэлийн технологийн үндэсний парк, 319 тоот, Утас: 314556, 91915303
2010. 07.16
No comments:
Post a Comment