Monday, September 3, 2012

ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН “ХҮРЭЛ ТОГООТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЭМХЭТГЭЛД НИЙТЛҮҮЛЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР


ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН “ХҮРЭЛ ТОГООТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЭМХЭТГЭЛД НИЙТЛҮҮЛЭХ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР


Нэг. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

1.      Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ)нь дараах хэсгүүдтэй байна.
а.   Өгүүллийн нэр
б.   Зохиогчийн овог нэр, хаяг
в.   Өгүүллийн хураангуй (англи болон монгол 2 хувилбараар)
г.   Түлхүүр үг
д.   Өгүүллийн оршил
е.   Судалгааны материал арга зүй
ж.  Үр дүн ба хэлэлцүүлэг
з.   Дүгнэлт
и.   Ашигласан номны жагсаалт (Ишлэл татсан ном, зохиолын нэрс)
й.   Зохиогчийн тухай

2.      ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 5 хуудсанд багтсан байна.
3.      Хуудас бүр 2 баганатай байна (Техтийг 2 босоо баганад хувааж бичнэ).
4.      Өгүүллийг зөвхөн MSWord 2003–аас хойших хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг ашиглан Arial фонтоор бичнэ.
5.      Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
6.      Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
7.      ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ. Бичсэн өгүүллэгийн Монгол хувилбараа Англи хэл дээр утгын болон дүрмийн алдаагүй орчуулах
8.      Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
9.      Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны  дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
10.  Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300-400 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
11.  Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрс, вэб хуудасны хаягийг тавих ба  өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
12.  Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
13.  Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Arial фонт дээр 10pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ. Түүнчилэн, өгүүллийг бичсэн хүний товч намтрыг англи хэл дээр орчуулан бичиж илгээх ба англи хувилбарыг интернэтэд тавигдах учраас дүрмийн болон утгын алдаагүй бичигдсэн байх ёстой.
14.  Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан электрон шуудангийн хаягаар холбогдох ажилтанд илгээнэ.
15.  Тухайн ЭШӨ-ийг хэвлүүлэх талаар холбогдох салбарын 1-2 эрдэмтэн, профессорын саналыг авч хамт ирүүлнэ.
16.  Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн хугацааг  сэтгүүлд ирүүлсэн  хугацаа гэж тооцно.

 

Хоёр. Сэтгүүлийн захиалга

1.      ЭШ бүтээлийн эмхэтгэлийн захиалгыг Залуу эрдэмтэн судлаачдын холбооны дэргэд ажиллах сэтгүүлийн зөвлөл хүлээн авна.
2.      Жил бүрийн эмхэтгэлийн дугаар бүрээс тухайн эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод өгөгдөхөөс гадна Монгол улсын Төв номын сан, ШУА-ийн төв номын сан, Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний номын санд албан ёсоор хүлээлгэн өгч байна.
3.      Холбогдох санхүүгийн тооцоог Залуу эрдэмтэн судлаачдын холбооны санхүүгээр дамжуулан хийнэ.

 

Гурав. Бусад


1.      Тус эмхэтгэлд тавигдах өгүүллийн чанарыг сайжруулах зорилгоор хөндлөнгийн шүүмж хийлгэж болно. Хөндлөнгийн шүүмж бичсэн хүнийг сэтгүүлийн зөвлөлөөс урамшуулж болно.
2.      Эмхэтгэлд хэвлэгдсэн материалыг сэтгүүлийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд Монгол улсын холбогдох хууль, дүрэмд заасны дагуу шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Зааварт хэрэглэгдсэн зарим үг, хэллэг,

           ухагдахууны талаарх тайлбар


§  өгүүллийн хураангуй – Энд тухайн өгүүллийн агуулгыг товчлон 15 мөр, 200 үгэнд багтаан бичнэ.
§  өгүүллийн оршил – Өгүүлэлд авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
§  түлхүүр үг – тухайн өгүүллийн утга санааг илэрхийлэх боломжтой үг
§  зүйл – нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн өгүүлбэрийн цогц  эсвэл нэг еnter командаас нөгөө enter команд хүртэлх хэсэг (Paragraph)
§  зэрэгцүүлэх – баримт бичгийг мөрүүдэд байрлуулах горим
ü  баруун талд зэрэгцүүлэх (align right)
ü  зүүн талд зэрэгцүүлэх (align left)
ü  баруун болон зүүн талд зэрэгцүүлэх (justify)
§  мөр голлох – тухайн мөрөнд голлуулан бичих горим (center)
§  arial – өгүүллийг бичих үсгийн фонтын нэр
§  pt – үсгийн өндрийг илэрхийлэх нэгж
§  header – дээд хэсгийн мэдээлэл
§  fooder -  доод хэсгийн мэдээлэл
§  footnote – баримт бичгийн хуудасны доод хэсэгт хийгдэх зүүлт, тайлбар
§  sp – мөр хоорондын зайг илэрхийлэх нэгж (1sp, 1.5 line, double, at least, exactly)
§  dpi – зургийн чанарыг илэрхийлэх нэгж (нэг инч зайд агуулагдах цэгийн тоо)
§  *.tif, *.jpg, *.bmp, *.gif – зургийн файлын өргөтгөл


(12pt өндөртэй 5 хоосон мөр)



ЖИШЭЭ ӨГҮҮЛЛИЙН НЭР (Arial, 14pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлон)
(14pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчдын нэрс (Arial, 14pt, мөр голлон)
(14pt өндөртэй хоосон мөр)
Улсын нэр, Байгууллагын нэр (Arial, 12pt, Italic, мөр голлон )
(10pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчтой харьцах e-mail хаяг (Arial, 12pt, Italic, мөр голлон)

(12pt өндөртэй 3 хоосон мөр)    

Хураангуй (Arial, 12pt, Bold, Зүүн талд зэрэгцэх)(Англи ба Монгол хувилбараар)_

(12 pt өндөртэй хоосон мөр)
Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Arial фонтоор 12pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(12pt өндөртэй 2 хоосон мөр)
Түлхүүр үг (Arial, 12pt, Bold, Зүүн талд зэрэгцэх): Түлхүүр үг нь Arial фонтоор 12pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.
(12pt өндөртэй 2 хоосон мөр)
Оршил (Arial, 12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
(12pt өндөртэй 2 хоосон мөр)
1.      Судалгааны материал арга зүй (Arial, 12pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй  хоосон мөр)
Өгүүллийг зөвхөн Microsoft Word2003 програм буюу түүнээс хойших хувилбар дээр *.DOC буюу *.DOCX өргөтгөлтэй форматыг ашиглан Arial үсгийн фонтоор 12pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
(12pt өндөртэй  2 хоосон мөр)


2.        Үр дүн ба хэлэлцүүлэг (Arial, 12pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
(12pt өндөртэй  хоосон мөр)
Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй. Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Arial фонтоор Italic хэлбэрээр 12pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.
(12pt өндөртэй  хоосон мөр)
1.1-р хүснэгт
(12pt өндөртэй  хоосон мөр)
Хүснэгтийн гарчиг (Arial, 12pt, Italic, мөр голлох)

Хүснэгт
1


2


(12pt өндөртэй  хоосон мөр)
Хүрээ шугам нь 0.5 pt өргөнтэй дан  шулуунаар байна. 
Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.
(12pt өндөртэй  хоосон мөр)
(1)
(12pt өндөртэй  хоосон мөр)

(2)
Томьёоны  дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner  ашиглаж  оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшил-тайгаар  зургийн  *.TIF,  *.JPG,  *.BMP,  *.GIF  өргөтгөлтэйгээр  буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна.
(12pt өндөртэй  хоосон мөр)


 














1-р зураг. Гангийн сунгалтын диаграмм (Arial, 12pt, Italic, мөр голлох)
(12pt өндөртэй  хоосон мөр)
Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн 12pt үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.  
(12pt өндөртэй 2 хоосон мөр)

Дүгнэлт (Arial, 12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(12pt өндөртэй хоосон мөр)
Тухайн өгүүллийг дүгнэлтийг Arial фонт дээр 12pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ.
(12pt өндөртэй хоосон мөр)

Ашигласан ном, хэвлэл (Arial, 12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(12pt өндөртэй хоосон мөр)
Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрс, вэб хаягийг тавих ба  өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Arial фонтоор 11pt  үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ. 
(12pt өндөртэй хоосон мөр)
[1]     Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын эсэргүүцэл. Улсын хэвлэл. УБ.: 2. – 295х
[2]     Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа.//ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29)41…43x.
[3]     Сопротивление материалов / Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. – 5-е изд., перераб. и доп. – К.: Вища шк. Головное изд-во, 1986. – 775с.
 (12pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг  8 мөр, 80 үгэнд багтааж Arial фонтоор 10pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.

No comments:

Post a Comment