Thursday, November 29, 2018

“ХҮРЭЛТОГООТ-2018” ЭШБХУРЛААС ШАЛГАРСАН СУДЛААЧИД САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТ ХҮРТЛЭЭ


“Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлын 7 салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит Грантын батламж гардууллаа. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,   БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат,  Шинжлэх ухаан, технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар гардуулан өгч амжилт хүслээ.



Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулж, 80 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгаруулсан юм.




Сайдын грант хүртсэн залуу судлаачиддаа цаашдын судалгаа болон сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.


МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

дэлгэрүүлж унших...

“МЭДЛЭГИЙН ХОЛБОО” ЦУВРАЛ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.


ШУА-ийн Геологи, Газарзүйн бага чуулган Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоотой хамтран зохион байгуулж буй “Мэдлэгийн Холбоо” цуврал семинар эхэлж амжилттай зохион байгуулагдлаа.

 ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн академич, доктор (Sc.D), профессор Д.Доржготов Экологийн соёл иргэншлийн хямрал

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн доктор (Ph.D) А.Батболд Монгол оронд ажиглагдсан цаг агаарын гамшигт үзэгдлийн эрч хүч, шилжилтийг цаг агаарын тоон загвараар тооцоолсон үр дүн

 МУИС-ХШУИС-ийн докторант Ч.Бямбацэрэн “Улаанбаатар хот дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа”



 Энэ удаагийн семинарт 60 орчим эрдэмтэн судлаач, залуус хамрагдаж санал бодлоо хуваалцсан өргөн цар хүрээтэй семинар болж өнгөрлөө. 




Энэ удаагийн семинарт оролцсон эрдэмтэн судлаач, залуустаа цаашдын судалгаа болон сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэн дараа дараагийн семинар болон үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцоорой.


МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

дэлгэрүүлж унших...

“ХҮРЭЛТОГООТ-2018” ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО.

      
      БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “ХҮРЭЛТОГООТ-2018” эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 19-ний өдөр ООГСТ-ийн Одон орон судлах Оргил төвд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд ирсэн бүтээлүүдээс эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 14 илтгэлийг академич Д.Доржготов (ШУА-ГГХ), доктор О.Мөнхцэцэг (ШУТИС), доктор Д.Дэлгэржаргал (ХААИС), доктор Н.Ичинноров (ШУА-ПГХ), доктор Ч.Сономдагва (МУИС) нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж Тэргүүн байрын эзнээр МУИС-ХШУИС-ийн докторант Ч.Бямбацэрэн “Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа” бүтээлээр, Дэд байранд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ЭША, магистр Х.Тэмүүжин “Бичил бүс нутагт цэвдгийн тархалтыг зураглах нь” бүтээлээрээ тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. Тусгай байранд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ЭША Б.Хэрлэнбаяр “Монголын зүүн бүс нутгийн нийгэм эдийн засгийн орон зайн анализ ба тээврийн коридор” бүтээлээр, мөн тус хүрээлэнгийн ЭША М.Самдандорж “Хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийн тархалтыг геостатистикийн аргаар зураглах асуудалд” бүтээлээрээ тус тус шалгарлаа.







Хуралд оролцсон болон салбарынхаа нийт залуу эрдэмтэн, судлаачдад эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО 



дэлгэрүүлж унших...

Wednesday, November 28, 2018

Мэдлэгийн холбоо семинар

ШУА-ийн Геологи, газарзүйн бага чуулган, МЗЭХ-ны Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачидын холбоотой хамтран зохион байгуулж буй “МЭДЛЭГИЙН ХОЛБОО” цуврал семинарын 2 дахь дугаар ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод болно. Эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхнийг семинартаа идэвхтэй оролцохыг урьж байна.





дэлгэрүүлж унших...