Tuesday, November 2, 2010

ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА




Унгарын Будапешт хот дах Төв Европын их сургууль 2011-2012 оны хичээлийн жилд магистр, докторын чиглэлээр суралцахыг урьж байна.
Яагаад Төв Европын Их Сургууль:
  • Америкт болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн
  • Бүх хичээл англи хэл дээр явагддаг
  • 100 гаруй улс орныг төлөөлсөн 1600 гаруй залуучууд суралцаж байгаа
  • 30 гаруй улс орныг төлөөлсөн 300 багш эрдэмтэн ажилладаг
  • Жорж Соросын үүсгэсэн байгуулсан Америк стандартын их сургууль
  • Тэтгэлэг: Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг олгодог.
  • Байгаль орчин, төрийн бодлого, жендер судлалаар суралцах хүмүүс Европын Холбооны тэтгэлэгт хамрагдах боломжтой.
  • 2 тэнхимд зэрэг өргөдөл мэдүүлэх боломжтой.
Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл
  • Бизнесийн удирдлага (MBA, IMM)
  • Эдийн засаг (MA, PhD)
  • Жендер судлал (МА, PhD)
  • Байгал Орчин судлал ба бодлого (MSc , PhD)
  • Tүүх (МА , PhD)
  • Олон Улсын Харилцаа ба Европ судлал (MA)
  • Дундад зуун судлал (МА, PhD)
  • Математикийн ухаан ба түүний хэрэглээ (PhD)
  • Улс төр судлал (МА, PhD)
  • Үндэстэн судлал (MA)
  • Гүн ухаан (PhD)
  • Төрийн бодлого (MPP Public Policy )
  • Хууль зүй (LLC, LMA)
  • Социологи ба нийгмийн антропологи (МА,PhD)
Тавигдах шаардлага:
  • Монгол Улсын иргэн байх
  • Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (TOEFL-ийн шалгалтанд Магистр 570, Доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх)
  • Их, дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа /докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх/
  • Магистр болон докторын академик зорилгоо нарийвчлан тодорхойлсон байх
Шалгаруулалт:

2011 оны 1-р сарын 3 – Европын холбооны тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол өргөдлөө онлайн илгээх эцсийн хугацаа (албан ёсны TOEFL шалгалтын оноотой байх ёстой) (https://www.ceu.hu/)

2011 оны 1-р сарын 24 – Сургуулийн тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол онлайн өргөдлөө илгээх эцсийн хугацаа (албан ёсны TOEFL шалгалтын оноотой байх албагүй) (https://www.ceu.hu/)
2011 оны 2-р сарын 27-оос хойш эхний шатны хариуг мэдэгдэнэ.
  • Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2011 оны 3-р сарын 13-ны өдөр албан бус TOEFL-ийн шалгалтанд урьж оролцуулна. Эдийн засаг, хууль, улс төр, дунд зуун судлал, математикийн чиглэлээр суралцах хүмүүс мөн энэ өдөр тухайн тэнхимийн мэргэжлийн шалгалт өгнө.
  • 2011 оны 3-4-р сард Хоёрдугаар шатны шалгалтанд тэнцсэн хүмүүсээс Төв Европын Их Сургуулийн багш нар ярилцлага авна.
  • 2011 оны 4-р сарын 15-наас хойш - Шалгарсан хүмүүсийн хариу ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гариг бүрийн 14:00 цагаас болох лекцэнд ирж авна уу.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж,

МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48
Утас: 319016 Факс: 326941 Э-шуудан: odonchimeg@earcmn.org

No comments:

Post a Comment