“Ус, Цаг уур, Экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал нь 2010 оны 12 дугаар сарын 03- нд болно. МУИС-ийн Газарзүй геологийн сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхим тус хурлыг санаачилж, зохион байгуулах гэж байна.
Энэхүү хурал нь цаг уур, уур амьсгал, экологи, газарзүйн салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн ололт, нээлт, дэвшил, технологи түүний хэрэглээний талаар мэдэх зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна.
Хурал үндсэн, аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
“Ус, Цаг уур, Экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнгүүдийг оролцохыг урьж байна. Бид хуралд ивээн тэтгэгчээр оролцох болон өөрийн үйл ажиллагааны танилцуулга явуулахыг сонирхогч болон хамтрагч талуудыг урьж байна.
Бүртгэл
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох тухайгаа ба эрдэм шинжилгээний өгүүлэлийн хураангуйгаа товлосон хугацаанаас өмнө jambajamts@num.edu.mn э-шуудангуудаар бүртгүүлнэ үү.
Хураангуй ба өгүүллэг
Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийн доогуур зурсан байна) мөн зохиогчтой холбоо барих хаягийг тодорхой оруулж өгнө. ( Албан газрын харьяалал, e-mail хаяг). Өгүүллэгийн нэрийг давхар англиар бичиж хавсаргана уу.
Эрдэм шинжилгээний өгүүлэлээ бага хурлын өмнө редакцын зөвлөлөөр хэлэлцэж ‘‘ Цаг уур, ус судлалын асуудлууд’’ эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэнэ. Өгүүлэлээdepartment_meteorology_hydrology@yahoo.com э-шууданд илгээнэ үү.
Чухал өдрүүд
Оролцох мэдэгдлийг хүлээн авах эцсийн хугацаа - 2010 оны 11 дүгээр сар 05
Өгүүллэг хүлээн авах эцсийн хугацаа - 2010 оны 11 дүгээр сар 10-аас өмнө тус тус явуулна уу
Хурал болох хугацаа - 2010 оны 12 дүгээр сар 03
Хурлын тухай мэдээлэл авах ба ивээн тэтгэгчээр оролцохыг хүсвэл дараах э-шуудангаар хаягаар холбогдоно уу: jambajamts@num.edu.mn.
МУИС.ГГФ.
ЦАГ УУР, УС СУДЛАЛЫН ТЭНХИМ
No comments:
Post a Comment