Thursday, November 4, 2010

GIS Day-г тэмдэглэх гэж байна

Энэ жил 2 дахь жилдээ "GIS Day"-г 2010 оны 11-р сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн 1-р байрны "Эрдэмийн зөвлөлийн өргөө" буюу дугуй зааланд 14:00-18:00 цагийн хооронд тэмдэглэх гэж байна. Энэ жилийн өдрийг МУИС-ын Газарзүй, Геологийн сургуулийн "Газарзүйн мэдээллийн систем (GIS), зайнаас тандан судлал (RS)"-ын сургалт, судалгааны лабораториос зохион байгуулж байна.

Дашрамд дурьдахад 2009 оны 11-р сарын 18-ны өдөр Монголд анх удаа "Гео-мэдээлэл" блог санаачилж МУИС-ийн NUM-ITC-UNESCO-гийн Олон улсын Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лаборатори хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жилийн GIS Day-г дэмжиж байна.

GIS Day нь олон нийтэд нээлттэй бөгөөд гео-мэдээллийг сонирхогч, мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна. Мөн энэ үеэр өөрийн судалгааны ажил, байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэй бол ЭНЭ ДОЛОО ХОНОГТОО багтаан gis_rs_library@yahoo.com болон mongeoinfo@gmail.com хаягаар мэдэгдэнэ үү. Удахгүй та бүхэнд GIS Day-гийн хөтөлбөрийг танилцуулах болно.

3 comments:

  1. Олон нийтэд нээлттэй бол очиж сонирхоноо

    Батдэлгэр

    ReplyDelete
  2. ashgui dee olon niited neelttei bol ochij uzdeg hereg

    ReplyDelete