Sunday, October 31, 2010

Online Access to Research in the Environment

Сайн байцгаана уу? Монголын Залуу Эрдэмтэд ээ.
Та бүгдийн зарим нь дээрх логог хараад бараг таньж байгаа биз дээ. Зарим танихгүй нэгэнд товчхон танилцуулъя.
OARE буюу “Online Access to Research in the Environment хэмээх энэхүү консерциум нь АНУ-ын Yale их сургуульд төвтэй, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санхүүждэг бөгөөд олон улсын, ашгийн бус байгууллага юм. Гол зорилго нь хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын эрдэмтэд судлаачдад дэлхийн даяар хэвлэгдэж буй 2990 орчим эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн өгүүллэгийг ямар ч төлбөргүйгээр, бүтэн эхээр татан авч ашиглах боломжийг нээж өгдөг. Манай улс тус жагсаалтанд багтсан бөгөөд та бараг шинжлэх ухааны бүх салбарын өгүүллэгүүдийг эндээс олж болно. Ялангуяа газарзүй, геологийн салбар бол ч бий дээ.

Та доорхи зааврын дагуу нэвтэрч өөрийн судалгаандаа хэрэг болох өгүүллэгүүдийг татан авч, ижил чиглэлээр судалгаа хийдэг бусад орны эрдэмтэдтэй холбоо тогтоож, судалгааны ажлаа өргөжүүлж, дэлхийн хэмжээнд хүрээрэй.
1)      www.oaresciences.org    хаяг руу зочил.
2)      “Log in” товч дээр дарна уу. Хэрвээ анхааруулга гарч ирвэл “Yes” дорж үргэлжлүүл.
3)      Дараах хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруул.
Хэрээглэгчийн нэр: MON510
Нууц үг: 59890
Дээрх 3 алхамын дараа шууд холбогдох бөгөөд та “Journals” гэсэн хэсэг рүү ороод өөрийн дуртай мэдээллээ хайж олно доо.
ХЭРВЭЭ ОРОХГҮЙ БОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД:
4)      “OARE” гэсэн хэсэг рүү нэвтэр.
5)      “Sign in” гэсэн товчлуур дээр дар.
6)      Анхааруулах цонх гарч ирэхэд “Yes” гэж дар.
Ингээд нэвтрэх ёстой.
 За та бүхний эрдмийн ажилд тань амжилт хүсье.
 Oxford University-ээс мэндчилсэн О.Алтансүх

5 comments:

  1. Энэ онлайн вэб сайтаас татаж авах зүйл байвал 2010 ондоо багтаж татаж аваарай. Дараа жилээс төлбөртэй болох юм байна шүү. Учир нь манай улсын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор үнэгүй үзэх эрх маань хаагдаж байгаа юм байна.

    ReplyDelete
  2. odoo hurtel ym tataj boljil bn shdee thanks

    ReplyDelete
  3. Та бүхэнд талархаж байна.
    Энэ нэвтрэх нэр, нууц үг одоо болтож ажиллаж байна.

    О.Алтансүхд болон блогын хамт олонд амжилт хүсье!!!

    Нямдаваа

    ReplyDelete