Monday, October 25, 2010

Геологи-Газарзүйн салбарын “Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохиогдож өндөрлөлөө

Газарзүй, геологийн салбарын
залуу эрдэмтэн, судлаачдын "Хүрэлтогоот-2010"
 эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсод
БСШУЯ, ШУА, ШУТС, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Геологи-Газарзүйнс албарын  “Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 22-23-нд ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвд амжилттай зохиогдож өндөрлөлөө.  

Хуралд МУИС-ийн Газарзүй-Геологийн сургууль, ШУТИС-ийн Геологи-Газрын тосны сургууль, ХААИС-ийн Агробиологийн сургууль, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геологи эрдэс баялагийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн болон Ус цаг уурын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтанууд, багш нар оролцсон бөнөөд энэ жил сонирхолтой, шинэлэг санаа, арга аргачлалыг дэвшүүлсэн олон илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс дараах илтгэлүүд шалгарсан байна. Үүнд:


1-р байр буюу сайдын грант: Б.Ганболд (ШУА, Газарзүйн хүрээлэн) "Суурьшлын бүсийн өөрчлөлт ба учирч болзошгүй эрсдэлийг тооцоолох" 
2-р байр буюу ивээн тэтгэч "Үйзэн тал" компаны нэрэмжит шагнал: Ч.Оюундарь (МУИС, Газарзүй-Геологийн Сургууль) "Хөрвөсөн ус"
3-р байр буюу НЗДаргын орлогч Б.Мөнхбаатарын нэрэмжит шагнал: Б.Алтанзул (ШУТИС, Геологи Газрын Тосны Сургууль) "Шороон орд дахь цагаан алтны эрдсийн химийн найрлага" 

Хуралд амжилттай оролцсон судлаач нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсэе!

Мөн тус хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон шүүгчид болон удирдах зөвлөлийн гишүүдэд талархсанаа холбооны нийт гишүүд, дэмжигчдийн өмнөөс илэрхийлж байна!

Жич: Хуралд оролцсон нийт илтгэлүүд "Хүрэл тогоот 2010" залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийн эмхэтгэлд хэвлэгдэх ба шинээр өгүүлэл өгөх болон өмнө өгсөн бүх судлаач нар бүтээлээ дахин хянаж 11 сарын 5-ны дотор m_bayarmaa@yahoo.com хаягаар илгээнэ үү.

Хурлын зарим фото with slide show:


8 comments:

  1. Дээд талын зургийг томруулж үзэхийг хүсвэл дээр нь клик хийгээд томоор үзэх боломжтой.

    Хэрэв та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Name/URL сонголтыг хийвэл илүү хялбар байх болно.

    ReplyDelete
  2. Terguulj amjilt gargasan, oroltsson bas udahgui amjilt gargah, materiallaa hewlvvlsen mun zohion baiguulsan geed buh humuustee bayar hurgeye. BUGDED N AMJILT!

    ReplyDelete
  3. endees zurag tomoor ni yaj hadgalj avah ve. jijighen bolchood bhiin.

    ReplyDelete
  4. ene odriin mend.Zuragnuudaa yaaj tmoor tataj avakh ve?

    ReplyDelete
  5. фото slide show дээр 2 удаа клик хийхэд шууд Flickr сайтруу хандах болно. Үүний дараа next ба prev товчийн аль нэгийг ашиглаж өөрийн татах зургаа сонгосны дараа зургийн зүүн гар талын дээд буланд байрлах Actions товчийг даран View all sizes сонголтыг хийнэ. үүний дараагаар зургийг хүссэн хэмжээгээрээ татаж авах боломжтой болно.
    Амжилт хүсэе.

    ReplyDelete
  6. iltgeluudiig .pdf oruulaad uguuch, mongold sudalgaa hiij bgaa zaluusiin arga zuig iluu delgerengui medmeer bn

    ReplyDelete
  7. эхний зурган дээр байгаа тэгээд оролцсон бүх хүмүүс нь юмуу?

    ийм цөөхөн үү?

    ReplyDelete
  8. салбарын хүрээлэн, их сургуулиудаас төлөөлөл болж тус бүр 2 хүн оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр 7 байгууллагаас ийм тооны хүн оролцоно гэдэг хэвийн тоо гэж бодож байна. Цаашдаа улам өргөжинө гэж бодож, төлөвлөж байна.

    ReplyDelete