Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоо
Monday, October 11, 2010
Нээлттэй Мэдээллийн (Open Access-OA) тухай товч танилцуулга
Энэ онд анх удаагаа, Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Оксфорд хотноо төвтэй Шинжлэх Ухааны Бүтээлийн Хүртээмж Олон Улсын Сүлжээ/INASP-International Network for the Availability of Scientific Publications/ байгууллагаас өөрийн сүлжээний болон хамтрагч орнуудын дунд “Олон улсын Нээлттэй Мэдээллийн долоо хоног”-ийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулах 10 төсөл шалгаруулах уралдаан зарласан юм.
Энэхүү уралдаанд эрдэмтэн, судлаач нарт зориулан дэлхийн эрдэм шинжилгээний бүтээлээс хүртэх, өөрсдийн бүтээл, судалгааг олон нийтэд ямар арга замаар хүргэх, ингэхдээ зохиогчийн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргийг сурталчлан таниулахаар Шинжлэх ухааны Академийн Залуу эрдэмтдийн төслийн баг, Монголын Номын Сангуудын Консорциум, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран төлөл бичсэн ба уг төсөл 2010 оны уралдаанд анх удаагаа шалгарлаа.
Дэлхий даяар жил бүрийн 10-р сарын 18-24-нийг “Олон улсын Нээлттэй Мэдээллийн долоо хоног” болгон зарлаж, нээлттэй мэдээллийг сурталчлах ажиллагааг 2006 оноос хойш 4 дэх жилдээ улс орон, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж ирсэн.
Нээлттэй мэдээллийн (Open Access-OA) бүтээлүүд нь үнэ төлбөргүй, онлайнаар, зохиогчийн эрх нь бараг чөлөөтэй, лицензийн хязгаарлалтгүйгээр хэрэглэгчдэд ашиглагдах шаардлагыг хангасан байдаг.
Интернэтийг ашиглан Зохиогч буюу зохиогчийн эрх эзэмшигч ямар арга замаар бүтээлээ олон нийтэд хүргэх боломжтой вэ?
Эрдэм шинжилгээний нээлттэй мэдээллийг олж авах үндсэн 2 арга зам буй: Үүнд:
Нээлттэй Сэтгүүлүүд - OA Journals
Нээлттэй сэтгүүлүүд нь:
хэвлэлийн редакци хийх болон зөвшөөрөгдсөн агуулгыг дэлхий нийтэд түгээдэг. Түүий зардалд хэвлэлийн редакци , эх бэлтгэл, сервертэй холбоотой зардлууд орно.
ТВ, радиогийн адилаар агуулгын зардлыг Зохиогчдод урьдчилан төлж байж уг агуулгыг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх эрхтэй болдог. Зарим тохиолдолд уг сэтгүүлийг гаргаж байгаа их дээд сургууль, мэргэжлийн нийгэмлэгүүд татаас өгдөг. Заримдаа бүтээлээ хэвлүүлж байгаа зохиогч өөрөө, эсвэл спонсорлогч байгууллага /ажил олгогч, санхүүжүүлэгч/ зардлыг төлдөг.
Эдийн засгийн боломжгүй үед нь агуулгыг боловсруулах зардал авахгүй буюу хөнгөлдөг.
Байгууллагуудын татаасаар гаргадаг сэтгүүлүүд ихэнхдээ тухайн агуулгыг боловсруулах зардал авдаггүй. Эдгээр байгууллагууд нь Нээлттэй сэтгүүл гаргах зардлаа багахан татаас авч, бусад зардлаа сурталчилгаа, хэвлэн нийтлэл, нэмүү өртөг шингэсэн үйлчилгээнээсээ нөхдөг. .
Зарим байгууллага болон Номын сангуудын Консорциум үнийн хөнгөлөлт үзүүлдэг.
Зарим Хэвлэн нийтлэлийн газар гишүүнчлэлтэй байгууллагын бүх судлаачдад Нээлттэй сэтгүүлүүдийг үнэгүй ашиглах эрх олгодог.
Лицензтэй, нээлттэй сэтгүүлүүдийг ашиглах гэж мөрөөддөг, тэр эрхийг авах гэж зовлон бэрхшээл туулдаг үе ард үлдэж тэдгээрийг ашиглах олон арга бий болсон байна
Нээлттэй мэдээллийн архивууд-OA Archives or repositories
Нээлттэй мэдээллийн архивууд нь:
хэвлэлийн редакци хийдэггүй, гэхдээ агуулгыг чөлөөтэй, үнэ төлбөргүй дэлхий нийтэд түгээнэ. Агуулгад бүтээлийн шүүмж хийгээгүй эх хувь, шүүмж хийгдэн хэвлэгдсэн хувь, эсвэл хоѐулаа байж болно.
Байгууллагын /их дээд сургуулийн, лабораторийн/; эсвэл салбараар /Физик, Анагаах, Эдийн засаг гэх мэт/ байж болно
Зохиогчид өөрийн зохиогчийн эрх шилжүүлээгүй бүтээлийн хэвлэгдээгүй эх хувь/preprint/-ийг, харин эрхийг нь эзэмшиж байгаа дэлхийн ихэнх сэтгүүлийн газрууд зохиогчдод тэдний хэвлэгдсэн бүтээлийн хувийг/postprint/ архивлахыг зөвшөөрч байгаа.
Архивласан мэдээллийг хэрэглэгчид хаана байрлаж байгаа, юуг агуулсан, ямар архивт байгааг мэдэх шаардлагагүйгээр Нээлттэй Архивын Санаачлагын мета өгөгдлийн цуглуулах протокол/metadata harvesting protocol of the Open Archives Initiative/-ын тусламжтайгаар хайж олох боломжтой.
Нээлттэй эхийн ихэнх архивын програм хангамжууд энэхүү протоколыг ашиглан хөгжиж байна.
Архивын зардал нь сервер байрлуулах зай, цахилгааны зардал, техникийн ажилтны тодорхой цагийн ажлын хөлсөөс бүрддэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment