Thursday, December 27, 2018

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБООНООС 2018 OНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг 100 залуу эрдэмтдийн шинэ жил”-ийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний нэг зорилго нь МЗЭХ, түүний салбар 7 холбоодынхоо тухайн жилд санаачлан хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил үйлсийг үнэлэх, манлайлан ажилласан залуу эрдэмтэн судлаачдаа шагнан урамшуулах явдал юм. 

Өнгөрч буй онд МЗЭХ-ний, Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооноос эрдэм мэдлэгийг түгээх зорилгоор олон үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан тул МЗЭХ-ний 2018 оны шилдэг салбар холбоогоор шалгарлаа. 

Залуу эрдэмтэн, судлаачдыг манлайлан, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, залуу үеийнхний бахархал, үлгэр дууриалал болсон нэг судлаачыг МЗЭХ-ноос жил бүр “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” алтан медалиар шагнадаг. 2018 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” алтан медалийн эзнээр ШУА-ийн Геологи, Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор З.Бадамхатан тодорлоо. Тус судлаач Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Монголын Палеoнтoлогийн шинжлэх ухааныг дэлхийд таниулж, сурталчилж яваа залуу эрдэмтэн юм.

Мөн Газарзүй-Геологийн салбарын шилдэг залуу эрдэмтэн судлаачаар ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Саулегүл шалгарлаа. Тус судлаач өнгөрсөн он жилүүдэд олон улсын болон дотоодын чанартай эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн ба усан орчны экологийн чиглэлээр Герман улсад докторын зэрэг хамгаалсан манай улсын шилдэг залуу эрдэмтдийн нэг юм.


Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Газарзүй-Геологийн салбар холбооны удирдах зөвлөлийн гишүүд



2018 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” алтан медалийн эзэн ШУА-ийн Геологи, Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор З.Бадамхатан


Газарзүй-Геологийн салбарын шилдэг залуу эрдэмтэн судлаач, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Саулегүл

Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан хурал, семинар, сургалтад идэвхитэй оролцдог Монголын залуу эрдэмтэн, судлаач та бүхэндээ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЬЕ. Та бүхний ажил үйлс, эрдэм мэдлэг, аз жаргал ирж буй шинэ оны турш улам өргөжин тэлэх болтугай.
Хүндэтгэсэн
Газарзүйн-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны удирдах зөвлөл








дэлгэрүүлж унших...

Saturday, December 1, 2018

"МЭДЛЭГИЙН ХОЛБОО" ЦУВРАЛ СЕМИНАР

ШУА-ийн Геологи, Газарзүйн бага чуулган Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоотой хамтран зохион байгуулж буй “Мэдлэгийн Холбоо” цуврал семинарын 2 дахь дугаар амжилттай зохион байгуулагдлаа.

Шинжлэх ухааны судалгааг хийх аргазүй, онолыг академич тайлбарлан хүргэсэн бол түүнийг хэрэглэх жишээнүүдийг залуу эрдэмтэн, судлаачид илтгэлдээ харуулсан сонирхолтой семинар болж өнгөрлөө. 

Академич (Sc.D) Д.Дашжамц "Эрдмийн ажлын онол, аргазүй"



Доктор (Ph.D) Б.Наранцэцэг "Хийн гидратын эрэл хайгуулд судалгааны орчин үеийн аргуудыг хэрэглэх нь"
Магистр Х.Тэмүүжин "Жижиг орон зайд цэвдгийн тархалтыг зураглах нь"

Оролцсон оюутан, багш, эрдэмтэн судлаачиддаа талархал илэрхийлье. Та бүхэн дараа дараагийн семинар болон үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцоорой.


МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 





дэлгэрүүлж унших...

Thursday, November 29, 2018

“ХҮРЭЛТОГООТ-2018” ЭШБХУРЛААС ШАЛГАРСАН СУДЛААЧИД САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТ ХҮРТЛЭЭ


“Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлын 7 салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит Грантын батламж гардууллаа. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,   БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат,  Шинжлэх ухаан, технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар гардуулан өгч амжилт хүслээ.



Монголын Залуу эрдэмтдийн холбоо “Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулж, 80 гаруй залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгаруулсан юм.




Сайдын грант хүртсэн залуу судлаачиддаа цаашдын судалгаа болон сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.


МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

дэлгэрүүлж унших...

“МЭДЛЭГИЙН ХОЛБОО” ЦУВРАЛ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.


ШУА-ийн Геологи, Газарзүйн бага чуулган Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоотой хамтран зохион байгуулж буй “Мэдлэгийн Холбоо” цуврал семинар эхэлж амжилттай зохион байгуулагдлаа.

 ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн академич, доктор (Sc.D), профессор Д.Доржготов Экологийн соёл иргэншлийн хямрал

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн доктор (Ph.D) А.Батболд Монгол оронд ажиглагдсан цаг агаарын гамшигт үзэгдлийн эрч хүч, шилжилтийг цаг агаарын тоон загвараар тооцоолсон үр дүн

 МУИС-ХШУИС-ийн докторант Ч.Бямбацэрэн “Улаанбаатар хот дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа”



 Энэ удаагийн семинарт 60 орчим эрдэмтэн судлаач, залуус хамрагдаж санал бодлоо хуваалцсан өргөн цар хүрээтэй семинар болж өнгөрлөө. 




Энэ удаагийн семинарт оролцсон эрдэмтэн судлаач, залуустаа цаашдын судалгаа болон сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэн дараа дараагийн семинар болон үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцоорой.


МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

дэлгэрүүлж унших...

“ХҮРЭЛТОГООТ-2018” ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО.

      
      БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “ХҮРЭЛТОГООТ-2018” эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 19-ний өдөр ООГСТ-ийн Одон орон судлах Оргил төвд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд ирсэн бүтээлүүдээс эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 14 илтгэлийг академич Д.Доржготов (ШУА-ГГХ), доктор О.Мөнхцэцэг (ШУТИС), доктор Д.Дэлгэржаргал (ХААИС), доктор Н.Ичинноров (ШУА-ПГХ), доктор Ч.Сономдагва (МУИС) нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж Тэргүүн байрын эзнээр МУИС-ХШУИС-ийн докторант Ч.Бямбацэрэн “Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа” бүтээлээр, Дэд байранд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ЭША, магистр Х.Тэмүүжин “Бичил бүс нутагт цэвдгийн тархалтыг зураглах нь” бүтээлээрээ тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. Тусгай байранд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ЭША Б.Хэрлэнбаяр “Монголын зүүн бүс нутгийн нийгэм эдийн засгийн орон зайн анализ ба тээврийн коридор” бүтээлээр, мөн тус хүрээлэнгийн ЭША М.Самдандорж “Хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийн тархалтыг геостатистикийн аргаар зураглах асуудалд” бүтээлээрээ тус тус шалгарлаа.







Хуралд оролцсон болон салбарынхаа нийт залуу эрдэмтэн, судлаачдад эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО 



дэлгэрүүлж унших...

Wednesday, November 28, 2018

Мэдлэгийн холбоо семинар

ШУА-ийн Геологи, газарзүйн бага чуулган, МЗЭХ-ны Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачидын холбоотой хамтран зохион байгуулж буй “МЭДЛЭГИЙН ХОЛБОО” цуврал семинарын 2 дахь дугаар ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод болно. Эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхнийг семинартаа идэвхтэй оролцохыг урьж байна.





дэлгэрүүлж унших...