“Хүрэлтогоот-2018” эрдэм
шинжилгээний бага хурлын 7 салбар хуралдаанаас шалгарсан 14 залуу судлаачдад
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит Грантын батламж
гардууллаа. Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын Шинжлэх ухаан, технологийн бодлогын
газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухаан,
технологийн сангийн дарга Д.Энхжаргал нар гардуулан өгч амжилт хүслээ.
Монголын Залуу эрдэмтдийн холбоо
“Хүрэлтогоот-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулж, 80 гаруй
залуу судлаачид бүтээлээрээ уралдан 14 залуу судлаачийг шилдгээр шалгаруулсан
юм.
Сайдын грант хүртсэн залуу судлаачиддаа цаашдын судалгаа болон сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО
No comments:
Post a Comment