Thursday, November 29, 2018

“ХҮРЭЛТОГООТ-2018” ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДЭГ СУДЛААЧИД ТОДОРЛОО.

      
      БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “ХҮРЭЛТОГООТ-2018” эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 19-ний өдөр ООГСТ-ийн Одон орон судлах Оргил төвд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд ирсэн бүтээлүүдээс эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 14 илтгэлийг академич Д.Доржготов (ШУА-ГГХ), доктор О.Мөнхцэцэг (ШУТИС), доктор Д.Дэлгэржаргал (ХААИС), доктор Н.Ичинноров (ШУА-ПГХ), доктор Ч.Сономдагва (МУИС) нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж Тэргүүн байрын эзнээр МУИС-ХШУИС-ийн докторант Ч.Бямбацэрэн “Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа” бүтээлээр, Дэд байранд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ЭША, магистр Х.Тэмүүжин “Бичил бүс нутагт цэвдгийн тархалтыг зураглах нь” бүтээлээрээ тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. Тусгай байранд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ЭША Б.Хэрлэнбаяр “Монголын зүүн бүс нутгийн нийгэм эдийн засгийн орон зайн анализ ба тээврийн коридор” бүтээлээр, мөн тус хүрээлэнгийн ЭША М.Самдандорж “Хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийн тархалтыг геостатистикийн аргаар зураглах асуудалд” бүтээлээрээ тус тус шалгарлаа.







Хуралд оролцсон болон салбарынхаа нийт залуу эрдэмтэн, судлаачдад эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО 


No comments:

Post a Comment