Tuesday, April 12, 2011

“ЦЭВЭР АГААР БЭЛЭГЛЭХ ӨДӨР” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

“ЦЭВЭР АГААР БЭЛЭГЛЭХ ӨДӨР” ӨДӨРЛӨГ
ЭКО НИЙСЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
2011 оны 03 сарын 30-ны өдөр “Эко нийслэлийн төлөө хамтдаа” уриан доор “Цэвэр агаар бэлэглэх өдөрлөг”-ийг Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо Нийслэл хотын зүрхэн дэх Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Зорилго: Нийслэл хотод тулгамдаж байгаа орчны бохирдол, агаарын бохирдлын асуудал, түүнээс улбаалан гарах хүн амын эрүүл мэндийн хохирлын асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн бүрийн үүрэг хариуцлага, оролцоог идэвхижүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхийг сурталчилан таниулах, нийслэлийн хөгжилд шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэхэд тус өдөрлөгийн гол зорилго оршино.


Үйл ажиллагаа: Сүхбаатарын талбайд эрчим хүчний хэмнэлттэй 5-н эко гэр барьж бүрэн шаталт явагддаг, түлш бага хэрэглэдэг зуухнууд, утаа бага ялгаруулах түлш, цахилгаан халаагуур, хийн халаагуур зэрэг эх үүсвэрээр хангаж, агаарын чанарын хэмжилтийг хийлээ. Гэрүүдэд дараах үйл ажиллагааг явуулсан.

  1. Агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй үйл ажиллагаа, судлагааны ажлын үр дүнгийн танилцуулга, сурталчилгаа, үзэсгэлэн.
  2. Эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө, оношлогоо. Үүнд уушиган дахь хүчилтөрөгчийн хангамжийг тогтоох, цусан дах хүчилтөрөгчийн агууламж тогтоох шинжилгээ болон зөвлөгөө өгөв.
  3. Нийслэл хотын тулгамдсан асуудлаар хийгдэж байгаа болон хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын танилцуулагуудыг байрлуулан сурталчилав.
  4. Бүрэн шаталт явагддаг түлш бага хэрэглэдэг зуух, утаа бага ялгаруулах түлш, гэрийн цахилгаан халаагуур, халдаг шал, хөшиг, хийн халаагуур, хийн зуух зэрэг бүтээгдэхүүний сурталчилгааг явууллаа.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
Хамтран зохион байгуулагч:

  • НийслэлийнАгаарын Чанарын Алба
  • Монголын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр Агаар” төслийн олон нийтийн харилцаа, нийгмийн маркетингийн зөвлөх баг
  • БСШУЯам
  • БОАЖЯам
  • ЭБЭХЯам
  • МҮХАҮТанхим
  • Монгол Улсын Их Сургууль
  • Шинжлэх Ухааны Академи

Дэмжин оролцогч байгууллагууд

  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
  • Шинжлэх Ухаан Технологийн Сан
  • ЭМШУИС Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн
  • UN-HABITAT
  • Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөлийг оршин суугчидын оролцоотой сайжруулах төсөл
  • “ЮНИГАЗ” ХХК
  • “Минжзанд” ХХК
Өдөрлөгийн үйл ажиллагаатай холбоотой зарим зургийг хавсаргав.

No comments:

Post a Comment