Tuesday, April 12, 2011

Оюу Толгой ХХК-ний Гадаадад оюутан суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Хөтөлбөрт: Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт малтмалын инженер, геологи, байгаль орчин, шинжлэх ухаан техник болон байгалийн ухааны чиглэлээр 2, 3-р ангид суралцаж буй болон магистрийн зэрэг горилон суралцах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сурлагын үзүүлэлт, амжилтаараа манлайлагч, нийгмийн идэвхи оролцоо сайтай, ирээдүйд Монгол улсын уул уурхайн салбарт урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус Оюу Толгой ХХК-аас сонгон санал болгож буй  олон улсад  нэр хүнд бүхий Америк, Австрали, Канад улсын их, дээд сургуулиудад суралцах юм.
Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 315444 утасаар болон www.ot.mn мөнwww.zorigfoundation.org  цахим хаягаар авна уу.

No comments:

Post a Comment