Saturday, March 26, 2011

Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурал

Жил болгон Монгол Улсын Их Сургуулийн Физик-Электроникийн Cургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн Олон улсын лабораториос зохион байгуулагддаг “Зайнаас тандан судлал ба Одон орон судлалын Олон улсын 5-р Их хурал” 2011 оны 6 сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Хуралд тавигдах илтгэлийн сэдвүүд:

  • Агаар мандал ба Одон орон судлалын боловсрол - Atmospheric and astronomy education
  • Өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээний боловсруулалт, хэрэглээ - Processing and application of high-resolution imagery
  • Дэлхийн байгаль орчны уур амьсгалын өөрчлөлт - Climate change and the global environment
  • Зайнаас тандан судлал Археологит - Remote Sensing in Archeology
  • Хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, ангиллын аргазүй - Image processing and classifications methods
  • Газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт - Land use / land cover changes
  • Цөлжилт, хуурайшилт -Desertification and dry land
  • Хөдөө аж ахуй - Agriculture
  • Ойн мониторинг, доройтол - Forest monitoring and forest degradation
  • Ойн түймрийн мониторинг - Wild and forest fires monitoring
  • Мөнх цас, мөсөн голын судалгаа - Glaciers and ice cover monitoring
  • Байгалийн гамшгийн мониторинг - Disaster hazard monitoring
  • ЛИДАР технологи - LIDAR technology
  • Газарзүйн мэдээллийн боловсрол - Geo-informatics education
  • Газарзүйн мэдээллийн системийн хэрэглээ - Application of GIS
  • Газарзүйн мэдээллийн системийг геологи, байгалийн нөөцийн судалгаанд ашиглах нь - GIS for geology and natural resource
  • Газарзүйн мэдээллийн системийн хамгаалалт - Conservation GIS
  • Student paper session – Оюутны илтгэл
Илтгэлийг хүлээн авах сүүлийн хугацаа:
Хураангуй – 2011 оны 4 сарын 15
Илтгэл – 2011 оны 5 сарын 15

Та хурлын талаарх сонирхсон мэдээллийг доорх e-mail хаяг болон утсаар холбогдон авна уу.

Утас: 976-91900119, 77307730-1311


Хүндэтгэсэн,
Н.Энхжаргал

No comments:

Post a Comment