Энэ өдрийн мэндийг хүргэе
Та бүхэнд МЗЭХ-ны 2011 оны ажлын төлөвлөгөө болон гишүүнчлэлийн анкетийн загварыг хүргүүлж байна.
МЗЭХ-ны гишүүнчлэлийн үнэмлэхтэй болсоноор танд дараах боломжууд нээгдэнэ. Үүнд:
- МЗЭХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг Хүрэл тогоотын эрдэм шинжилгээний хурал болон бусад гадаад, дотоодын хуралд оролцох, сайдын грант болон бусад нэрэмжит шагналуудын эзэн болох боломж нээгдэнэ (Энэ жилээс эхлэн 2, 3-р байранд шалгарагчдийн шагналын сан өссөн болно);
- МЗЭХ-той хамтран ажиллахаар гэрээ байгуулсан олон нийтийн үйлчилгээний газруудад хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой (Жич: Одоогоор байгууллагуудтай гэрээ байгуулах, хамтран ажиллах санал боловсруулж, хэлэлцэх шатанд явж байна);
- МЗЭХ-ноос зохион байгуулахаар төлөвлөж буй цасны баяр, тойрон аялалууд, шинэ жилийн баяр зэрэг үйл ажиллагаанд оролцох эрхтэй (Жич: Цасны баяр, тойрон аялал зэрэгт оролцох хүмүүсийн зардалыг МЗЭХ-ноос гаргана. Иймээс гишүүдийн тоог гаргах, хяналт тогтооход гишүүнчлэлийн үнэмлэх зайлшгүй шаардлагатай);
- Залуу судлаачдын төслийн баг үүсгэх, хамтарсан судалгааны ажил хийх, бусад төсөл, хөтөлбөрт хамрагдах зэрэг эрдэм шинжилгээний ажилд оролцоход МЗЭХ-ноос дэмжлэг авах боломж нээгдэнэ;
- МЗЭХ-той хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байгууллагуудын судалгааны тэтгэлэг авах зэрэг боломжууд нээгдэнэ.
Дээрхээс гадна гишүүнчлэлийн үнэмлэхний ач холбогдлыг нэмэгдүүлэх ажлуудыг судалж байна. Газар зүй Геологийн салбарын гишүүдийн анкетийг ГГСЗЭСХ-ны гүйцэтгэх захирал В.Баярмаа (m_bayarmaa@yahoo.com) хүлээн авч байгаа болно. 2011 оны 3-р сард гишүүдийн үнэмлэхийг хэвлэлтэнд өгөх тул та бүхэн яаравчилна уу.
Жич: МЗЭХ-ноос төлөвлөж буй ажлын хэсэг байгуулах ажилд сайн дураараа оролцох сонирхолтой гишүүдийг бүртгэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МЗЭХ-ны гүйцэтгэх захирал Ц.Болортамираас (bolortamir@mas.ac.mn) авна уу.
Дараах холбоосууд дээр дарж МЗЭХ-ны ажлын төлөвлөгөө болон гишүүнчлэлийн үнэмлэхний анкетийг татаж авна уу.
2. АНКЕТ ТАТАХ
Та бүхэнд ажлын амжилт хүсэе.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
No comments:
Post a Comment