Tuesday, February 8, 2011

ШИЛДЭГ НОМ-2010 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос шилдэг бүтээлүүдээр нийтийн номын сангийн хөмрөгийг баяжуулан, олон нийтийн хүртээл болгох  зорилгоор “Шилдэг ном-2010” ээлжит сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Сонгон шалгаруулалтад нийт байгууллага, хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, зохиолч, орчуулагч, иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

“Шилдэг ном-2010” шалгаруулалтад ирүүлэх ном дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-     Монгол хэл дээр 2010  онд шинээр хэвлэгдэн гарсан байх;
-    Лавлагаа-танин мэдэхүй, урлаг, уран зохиол, түүхийн болон эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээл байх;
-    Ном хэвлэлийн бүтээгдэхүүнд тавигдах олон улсын стандартыг хангасан байх;
-    Шаардлагатай нөхцөлд зохиогчийн эрхийн гэрээг хавсаргах;
-    Сонгон шалгаруулалтад оролцогчийн өргөдлийн маягтыг  бүрэн гүйцэд бөглөсөн байх.


Жич: Байгууллага,  хувь хүний ивээн тэтгэлгээр хэвлэгдсэн ном, хурлын тайлан, илтгэлүүд болон аливаа эмхтгэлийг шалгаруулалтанд оролцуулахгүй. 

“Шилдэг ном-2010” шалгаруулалтад оролцох номыг  2011 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 17.00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо
Улаанбаатар 210620а, Сүхбаатар дүүрэг
Соёлын төв өргөө, Г корпус, 11-р давхар, 1103 тоот 
Утас:  976-11-320312
Факс: 976-11-324885
Вэб сайт: http://www.cac.gov.mn
Э-шуудан: info@ cac.gov.mn    

No comments:

Post a Comment