БСШУЯ-наас Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан “эрдэмтэн, судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр судлаачдын инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Эрдэмтэд, судлаачид та бүхнийг төслийн баримт бичгээ боловсруулан энэхүү шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Инновацийн төсөлд тавигдах шаардлага:
1. Төсөл нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн байх;
2. Инновацийн төслөөр бий болох үр дүн нь нийгмийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, зах зээлд шинээр буюу шинэчлэгдэн үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү түвшинд байх;
3. Туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, техник, технологи нь эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээл /патент, диссертаци, эрдэм шинжилгээний тайлан г.м/-ээр баталгаажсан байх;
4. Тухайн төслийн санхүүжилт нь 90 сая төгрөгөөс хэтрээгүй байх бөгөөд цалингийн зардал төслийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх;
5. Хэрэгжилтийн хугацаа 1-3 жил байх.
Дээр дурдсан шаардлагыг хангасан төслийн баримт бичгийг 2011 оны 2 дугаар сарын 25-ны дотор БСШУЯ-ны 206 тоот өрөөнд хүлээж авна.
Холбоо барих утас: 263663, 93060039

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
No comments:
Post a Comment