Monday, February 28, 2011

Study plan буюу суралцах төлөвлөгөө

Оюутан та солилцооны хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол зайлшгүй суралцах төлөвлөгөө гэсэн эссэ бичих хэрэг гарна. Сургууль бүрийн шаардлага өөр байдаг тул зарим сургуулиас суралцах төлөвлөгөө гэсэн хүснэгт ирдэг байхад нөгөө хэсэг нь бүрдүүлэх материалын тоонд суралцах төлөвлөгөө оруулсан байдаг. Гэхдээ та хүснэгт бөгөлсөн ч бай өөрөө эхнээс нь бичсэн ч бай гол хэд хэдэн асуултанд хариулаад л биччихэд таны эссэ муугүй болно.

дэлгэрүүлж унших...

Recommendation Letter буюу тодорхойлолт заавар

Тодорхойлолт бичихэд юуг анхаарах вэ?


Сайн тодорхойлолт бичих нь таныг өргөдөл гаргахад маш их нөлөө үзүүлэх бөгөөд таныг сайн тодорхойлж бичих хүнийг олж тодорхойлолт бичүүлэх нь их чухал юм. Мөн түүнчлэн таныг маш сайн мэдэх хэн нэгнийг олж хувь хүн гэсэн утгаар нь хандаж тодорхойлолт бичүүлэх нь чухал байдаг. Хэрвээ та коллеж болон их дээд сургуульд элсэн орох зорилгоор тодорхойлолт авах гэж байгаа бол та өөрийн багш болон профессороос тодорхойлолт авах хэрэгтэй. Хэрэв та шинэ ажилд орохоор тодорхойлолт авах хүсэлтэй бол одоогийн ажиллаж байгаа компаниасаа тодорхойлолт авахад л хангалттай. Одоогийн байдлаар ажилгүй байгаа бол урьд нь ажиллаж байсан компаниасаа тодорхойлолт аваарай.

дэлгэрүүлж унших...

CV буюу хувийн мэдээлэл бичих нь

Хувийн мэдээлэл:

Овог нэр
Төрсөн он сар өдөр
Хүйс
Холбогдох хаяг
И-мэйл хаяг
Холбогдох утасны дугаар

дэлгэрүүлж унших...

Cover letter бичих урлаг

Ямарваа байгууллагын хүний нөөцийн менежерүүд шаардлагатай албан тушаал дээр хүн авахын тулд хэдэн зуун CV, захиа хүлээн авдаг. Тийм учраас та өөрийн CV болон захиагаа олон захиануудын дунд алга болгохгүйн тулд хүний нүдэнд хамгийн түрүүнд тусахаар, эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд та дараах зарчмуудыг баримтлаарай.

1-р зарчим:
Таны бичсэн resume, cover letter нэг форматаар бичигдэх ёстой. Format нь толгойн гарчиг / header /, фонд, сайн чанартай хэвлэх принтер, чанартай цаас, дугтуй гэх мэт ордог. Cover letter, Resume хоёрын фонд, толгойн гарчиг / header/ адилхан байвал цэвэрхэн, цэгцтэй харагддаг.
Мөн таны бичсэн cover letter маш энгийн хэрнээ, мэргэжлийн харагдах ёстой. Учир нь дэндүү өвөрмөц цаас, марзан дизайн нь найзуудын хооронд сайхан харагдахаас мэргэжлийн байж чадахгүй.

дэлгэрүүлж унших...

Monday, February 21, 2011

МЗЭХ-ны ажлын төлөвлөгөө

Сайн байцгаана уу залуусаа
Энэ өдрийн мэндийг хүргэе


Та бүхэнд МЗЭХ-ны 2011 оны ажлын төлөвлөгөө болон гишүүнчлэлийн анкетийн загварыг хүргүүлж байна. 



МЗЭХ-ны гишүүнчлэлийн үнэмлэхтэй болсоноор танд дараах боломжууд нээгдэнэ. Үүнд:

дэлгэрүүлж унших...

Sunday, February 20, 2011

Цөлжилтийг сааруулахад залуу судлаачдын оролцоо

Сайн байна уу

МЗЭХ, Геологи-Газарзүйн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоо, Швейцарын xөгжлийн агентлaгийн "Цөлжилтийг сааруулах төсөл"-ийн төлөөлөгчид хамтран санал солилцсоны үр дүнд дараах боломжууд нээгдлээ.

дэлгэрүүлж унших...

Tuesday, February 8, 2011

2011 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 2011 оны магистр, докторын зэрэгт суралцах засгийн газрын тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулж санал оруулах тул дараах журамтай танилцан шалгаруулалтанд өргөнөөр оролцохыг хүсье.

2011 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах журам
*Сонгон шалгаруулах хүний тоо: Нийт 5 хүн
Энгийн:2 хүн
(Уригдах салбар(мэргэжил), шалгаруулах Их сургууль харгалзахгүй.)

дэлгэрүүлж унших...

Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлцгээе: Call for Submissions for Issue VI

My name is Monica Varman, and I am Editor-In-Chief of Consilience: The Journal of Sustainable Development. Consilience is a global, student-run online journal based at Columbia University in the City of New York. It is dedicated to promoting interdisciplinary dialogue on sustainable development, and is the first student-founded academic journal of its kind.

дэлгэрүүлж унших...

ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

БСШУЯ-наас Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан “эрдэмтэн, судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр судлаачдын инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

дэлгэрүүлж унших...

ШИЛДЭГ НОМ-2010 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооноос шилдэг бүтээлүүдээр нийтийн номын сангийн хөмрөгийг баяжуулан, олон нийтийн хүртээл болгох  зорилгоор “Шилдэг ном-2010” ээлжит сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

дэлгэрүүлж унших...

Гадаадад суралцахыг хүсэгчдэд


Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 


Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг бөгөөд 2010 оны 12 дугаар сарын байдлаар манай 3000-аад иргэн тухай орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. 

дэлгэрүүлж унших...