Wednesday, March 14, 2012

БСШУ-НЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ЗАЛУУ ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инновацид шилжүүлэх, эрдэмтэдийн залуу халааг бэлтгэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит залуу докторын тэтгэлэг зарлаж байна.

Тэтгэлэг горилогч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан "Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох" журмыг баримтлан төслийг боловсруулна. 

Төслийн саналыг 2012 оны  4   дүгээр сарын 10-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 207 тоот өрөөнд хүлээж авна.

  Холбоо барих утас: 267791

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

No comments:

Post a Comment