АКАДЕМИЧ Д.АМАРСАЙХАНЫ "Газарзүйн мэдээллийн системийг баяжуулахад сансрын мэдээг ашиглах нь" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урж байна.
Одоо үед, оронзайн мэдээ нь байгалийн нөөцийн үнэлгээ, түүний зохистой ашиглалт, нөхөн сэргээлт, хот хөдөөгийн хөгжлийн төлөвлөлт, газар ашиглалт, газрын кадастр, ашигт малтмалын болон хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тархалт, газрын гадаргын өөрчлөлт, байгаль орчны төлөвлөлт болон мониторинг зэрэг шинжлэх ухаан, зах зээл, аж ахуйн бүх л салбарт өргөнөөр ашиглагдах боллоо.
ГМС нь товчхондоо оронзайн хийгээд шинж чанарын (атрибут) өгөгдлүүдийг хооронд нь уялдуулан төрөл бүрийн төлөвлөлт, судалгаа, дүн шинжилгээнд ашиглах зориулалт бүхий мэдээллийн системийн цогцолбор бөгөөд энэ нь нэг талаас олон төрлийн буюу тухайн зориулалтаар ашиглагдах мэдээллийн сан, нөгөө талаас уг санг удирдан зохион байгуулах компьютерын иж бүрдэл, программ хангамж зэргээс бүрдэнэ.
3 сарын 21 нд 15 цагаас эхлэнэ.
МОНГОЛ ЯПОН ТӨВИЙН ИХ ТАНХИМД
No comments:
Post a Comment