Tuesday, January 18, 2011

Google ирээдүйн Einstein-ийг хайж байна

Эх сурвалж Гүүгл блог оос
(Translation)
Та байгалийн шинжлэлийг сонирхогч сурагч уу? Танд туршиж үзмээр, олон түмэнтэй хуваалцмаар санаа оноо байна уу? Компьютерын салбарын оюутан залуу Ларри Пежэ(Larry Page), Сергей Врайн(Sergey Brin) нар 1996 онд вэбээс мэдээллийг хайж олох аргийг сайжруулахаар өөрсдийн таамгийг дэвшүүлжээ. Тэд шинжлэн судалж, өөрсдийн дэвшүүлсэн онолоо шалгаж онлайн мэдээллийг хүмүүс олж авах аргыг өөрчлөх хайлтын хөдөлгүүр бүтээжээ. Ларри, Сергей нар энэ санаагаа олон түмний өмнө хэлэх боломж олдсон юм. Харин хэчнээн олон сайхан санаа өвөрлөсөн залуус, сэдэв ээ оноогүй өөр форм, хэлэлцүүлэгт орж тэд өөрсдийн чадвар аа илэрхийлж чадахгүй үлдэж байна вэ? Шинжлэх ухаан дэлхийг өөрчлөн гэдэгт бид итгэдэг, үүнийг хэрэгжүүлэх нэг арга нь тамирчид оддыг тодруулдгийн адил залуу авьяаслаг судлаачдыг уралдуулах илрүүлэх зам билээ.

Маргааш шинжлэх ухааны од болох залууд өнөөдөр бид CERN(Эгэл бөөмийн физикийн Европын судалгааны төв), ЛЕГО групп(The LEGO Group), Үндэсний газарзүй (National Geographic) and Америкийн шинжлэх ухаанчид (Scientific American) байгууллагуудын тусламж дэмжлэгтэйгээр анх удаа нийтийн(глобал) онлайн байгалийн шинжлэлийн уралдаан зарлаж байна: Google Science Fair. Энэ уралдаанд дэлхий аль ч улсын 13-18 насны сурагчид оролцох эрхтэй юм. Сурагч чамд зөвхөн ажиллах компьютер, интернэт болон хөтөч програм байхад л хангалттай.
Чи орон нутгийнхаа байгалийн шинжлэлийн дугуйланд хамрагддаг байж магад, ямар ч байсан ойролцоо насны, сонирхол төстэй жаалуудтайгаа уралдана. Өнөөдөр хаана ч амьдарч сурч байгаа сурагчид, өөрсдийн санаа оноогоо дэлхий нийтийн олон түмэнтэй хуваалцаж болно.
Чи өөрийн төслөө бүтээгээд оруулаад ирэхдээ, энэ төсөл чиний өөрөө хийсэн эсвэл хоёулаа, хамгийн дээд тал нь гурвуулаа нийлээд баг болж онлайн ажиллаж бүтээсэн байна. Энд Энэтхэгт (эсвэл Израиль эсвэл Ирланд) байгаа сурагч Канадад (эсвэл Камбож эсвэл Коста Рика) байгаа сурагчтай амьдралдаа ганц удаа ч гэсэн очиж үзмээр газар (like a trip to the Galapagos Islands with a National Geographic Explorer), сургалтын тэтгэлэг болон өнөөдөр өрнөж байгаа ажлыг очиж үзэх (like a five-day trip to CERN in Switzerland) гэхшагналуудын төлөө өрсөлдөх юм. Хэрэв чи орон нутгийн байгалийн шинжлэлийн талаар шийдэл хийж байгаа бол мөн тэр төслөө чөлөөтэй Google Science Fair онлайн оруулах боломжтой.
Энэ бүгдийг оруулахдаа онлайнаар бүртгүүлэх ба өөрийн төслөө Гүүгл сайттай ижлээр үүсгэнэ. Бүртгэл 2011 оны 4-р сарын 4 хүртэл нээлттэй. Анхааруулга: тэмцээнд оролцогч эх эцгийн эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрлөөр орох болно. Энэ бүх дүрмийг эндээс уншиж танилцаарай. 4-р сарын 4 -өөс төслүүдийг шүүж эхлэх бөгөөд таван сарын эхээр төгсгөлийн шатанд шалгарсан төслүүдийг мэдээлнэ.
Төгсгөлийн шатанд шалгарсан төслүүдийг онлайн үзэсгэлэнд тавих бөгөөд “нийтийн сонголт” нэртэй шалгаруулалтыг олон нийтийн санал сонголтоор шалгаруулна. Төгсгөлийн шатны шалгаруулалтаас 15 төслийг 6-р сарын 11 нд Гүүгл-ийн захиргаанд танилцуулж оруулах, шууд нэвтрүүлэгт үйл явдал болох бөгөөд оролцогчдын нас насаар ангилж төслүүдийг дэлхийн нэртэй эрдэмтэд шүүж ялагч нарыг тодруулна.
Жишээ нь энд байгалийн шинжлэлийн нэгэн төслийн сайт байна. Бид АНУ -ын Орегон мужийн ахлах ангийн сурагч Теска охиноос хэдэн жил хийж байгаа төслийн ажлаараа уралдааны загварт үзүүлэх сайт хийж өгөхийг хүссэн юм. Теска-гийн зорилго бол хиймэл оюун ухааныг эмнэлэгт түлхүү оновчтой хэрэглэснээр их зүйлийг өөрчилж болно гэсэн санаа.
Хэрэв чи ирээдүйн Альберт Эйнштейн, Мариа Кюри эсвэл Ларри Паже эсвэл Сергей Врайн болно гэж бодож байвал өнөөдрийн Гүүгл байгалийн шинжлэлийн уралдаанд Google Science Fair оролцоод үзээрэй. Шинжлэх ухаан дэлхийг яаж өөрчилж болохыг харуул!
Миний хүүхдүүд битгий хоцор, чи чадна, чи бүтээнэ.
ОРЧУУЛГЫГ http://erdeelym.blogspot.com/

No comments:

Post a Comment