Tuesday, January 18, 2011

“ARC” АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

“ARC” Азийн судалгааны төв нь 2011-2012 онд нийгэм, хүмүүнлэгийн ухаан, байгалийн ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр

·        Эрдэм шинжилгээний хамтарсан төсөл,
·        Залуу судлаачийн докторын дараах судалгааны төсөл шалгаруулж санхүүжүүлнэ.

1.       Хамтарсан төсөл. ARC нь Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын бүрэлдэхүүнтэй багаар гүйцэтгэх судалгааны ажил.
2.        Докторын дараах судалгааны тэтгэлэг. Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа 40 хүртэлх насны залуу эрдэмтний бие даан гүйцэтгэх  судалгаа, боловсруулалтын ажил.   
Хамтарсан болон залуу судлаачийн төслийн үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байна /2011-04-01-ээс 2012-03-31/. Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 1-р сарын 31, 18 цаг, МУИС-ийн 1-р байр, №213/A.


Төслийн гол шалгуур үзүүлэлт
·        Шинжлэх ухааны ахисан түвшний  (гүнзгийрүүлсэн)  судалгаа, боловсруулалт байх,
·        Төслийн үр дүнг олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх (Англи хэлээр) боломжтой байх,
·        Төслийн үр дүнд шинэ патент гарах боломжтой байх

Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд

·        Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан /(KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэл, дүрэм, журамд нийцэж байх,
·        Төслийн удирдагч нь эрдмийн зэрэгтэй, судалгааны ажлын туршлагатай байх,
·        Хамтарсан төсөлд докторант, магистрантыг оролцуулах,
·        Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
·        Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC –аас санхүүжүүлэх бодит боломж,
·        Төслийн төсөв, төслийн ажлаас хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байх.

Төслийн мэдүүлэг

Төслийн мэдүүлэг дараахь хэсгээс бүрдэнэ:                   
·        Төслийн хамаарах чиглэл 
·        Төслийн нэр
·        Хугацаа
·        Төслийн үндсэн хэсэг
o       Төслийн  үндэслэл
o       Төслийн зорилго, зорилт
o       Судлагдсан байдал
o       Судалгааны арга зүй
o       Хүлээгдэж байгаа үр дүн, (шинэ технологи, шинэ бүтээгдэхүүний загвар, патент, оновчтой санал, стандарт, ургамал, амьтны шинэ сорт гэх мэт), үр дүнг хаана шилжүүлэх, нэвтрүүлэх,
o       Үр дүнгийн баталгаа (эрдэм шинжилгээний өгүүлэл, патент),
o       Хүний нөөц
o       Ажил гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
o       Төсөв
o       Төслийн удирдагч, гүйцэтгэгчдийн CV, электрон хаяг, регистрын дугаар

 Төслийн төсөв

Төслийн төсөвт дараахь зардлуудыг тусгаж болно:

·        Багаж төхөөрөмж (хэмжих багаж, түүнийг иж бүрэн болгох тодорхой хэсэг) 
·        Мэргэжлийн ном, сэтгүүл, программ,
·        Дээж материал,  урвалж,
·        Лабораторийн шинжилгээ хийлгэх, 
·        Дотоодын томилолт,
·        Төслийн үр дүн түгээх, хэвлэн нийтлэх ажил
·        Тэтгэлэг, урамшуулал (магистр, докторантын сургалтын төлбөр)
Жич: Төслийн санхүүжилтээр удирдагч болон гүйцэтгэгч нарт цалин олгохгүй. Утас: 320159
www.num.edu.mn/arc

No comments:

Post a Comment