Сайн байцгаана уу
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны шинэ жилийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
1.Шинэ жилийг I Loft Function House гэдэг газар 2010 оны 12 сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Шинэ жилийн арга хэмжээ 18 цаг 30 минутаас эхлэх тул та бүхэн цаг барьж хоцрохгүй байхыг хичээнгүйлэн хүсэе. Тус газар нь Соёлын төв өргөөний чанх хойно байдаг юм билээ.
2. Тус газрын нэг хүний менюнд тусгагдсан үнэ 50 000 төгрөг байсныг ярилцан тохиролцсоны үндсэн дээр багасгаж 40 000 төгрөг болгосон. Гэхдээ 1 хоолыг нь хасуулсан шүү.
3. Салбар холбоод бүрээс 15 хүн оролцох бөгөөд бусад гишүүд төлөөлөгчдийн хамт 100 хүн тус шинэ жилийн үдэшлэгт оролцох юм. Иймд ГГЗЭСХолбооны чиглэл бүхий байгууллага тус бүрээс 1-2 хүн оролцоно. Чухам хэн хэнийг оролцуулах нь тухайн байгууллагын дотоод асуудал тул та бүхэн өөрсдөө шийднэ биздээ. Мэдээж грант авсан болон залуу докторын ажил авсан хүмүүсээ оруулах нь зүйтэй байхаа. Оролцох хүмүүсийнхээ нэрсийг е-мэйл хаяг, утасных нь дугаарын хамт 2010 оны 12 сарын 14-ний өдөрт багтаан gantulga100@yahoo.com хаягаар явуулаарай.
4. Нэг хүний төлбөр 40 мянган төгрөг болсон гэдгийг дээр дурдсан. Гэхдээ манай холбоо оролцож буй гишүүдийнхээ төлбөрийн 50% -ийг даах тал дээр хөөцөлдөж байна. Бараг бүтэх байхаа.
5. Шинэ жилийн хөтөлбөрийг та бүхний авъяас чадвар дээр тулгуурлан бэлдэх тул та бүхнээс урлагийн номер бүхий мэндчилгээ гаргах гэрийн даалгавар өгч байгаа юмаа. Мэдээж манай холбоонд авъяаслаг залуус олон бий гэдэгт итгэж байна. Мөн салбар холбоо бүр нэг ширхэг хөгжөөнт тоглоом бэлдэж ирэх ёстой. Ингээд 1 тоглоом, 1 урлагийн номер бүхий мэндчилгээ гаргах нь байна шүү. Та нарын дунд урлагийн авъяастай хүн байгаа бол санал болгоорой. Бусад санал санаачлага байгаа бол дээрх е-мэйл хаягаар хандаарай. Та бүхний санал чухал байна.
За ингээд айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе. Та бүхний хичээл зүтгэл энэхүү баярын үнэ цэнэ нь юм шүү. Дээрх мэдээллийг холбооныхоо бусад гишүүдэд уламжлана биздээ.
Жич: Шинэ жилийн арга хэмжээг хөтлөж байсан туршлагатай хүн байвал холбоо бариарай. Хөтлөгч хэрэгтэй байна. |
No comments:
Post a Comment