Wednesday, September 29, 2010

ERASMUS MUNDUS –ийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Европын Холбооноос санхүүждэг ERASMUS MUNDUS хөтөлбөрийн хоёрдугаар үе 2009- 2013 онд явагдаж байна.

Тус хөтөлбөрийн гол зорилго нь
·         Европын холбооны улс хоорондын болон хөгжиж буй улсын ИДС-ийн хамтын ажиллагааны дүнд боловсролын чанарыг сайжруулах
·         Европын болон хөгжиж буй орны авьяаслаг залуучуудыг хөгжүүлэх
·         Хөгжиж буй орнуудын ИДС-тай хамтран ажилласнаар тэдгээр улсын боловсон хүчнийг чадавхжуулах
·         Хөгжиж буй орны иргэдийг Европ-д боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх

Хөгжиж буй орнуудын боловсролын байгуулагуудтай хамтран ажиллах ажлын хүрээнд
Үйл ажиллагаа1:     Магистр докторын хамтарсан сургалтын  хөтөлбөр боловсруулж тэтгэлэгээр сургах
Европын консорциумын санал болгож буй магистр, докторын сургалтыг Европ болон хөгжиж буй орнуудад явуулах
Европын консорциум болон хөгжиж буй орны ИДС-д суралцах
Үйл ажиллагаа2:     ERASMUS MUNDUS –ийн хамтын ажиллагаа /MAHEVA/
Европын холбооны улсын сургуулиуд болон хөгжиж буй орнуудын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх 
Үйл ажиллагаа3:     Европын дээд боловсролыг дэлхийд таниулах
Дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, чанарын баталгаа, кредит шилжүүлэх, Европын боловсролыг гадаадад хүлээн зөвшөөрөх, эзэмшсэн боловсролыг европ болон хөгжиж буй орнууд харилцан зөвшөөрөх, хичээлийн хөтөлбөр боловсруулах, чанарын үйлчилгээ гэх мэт чиглэлээр ажиллах ба хурал, семинар, судалгаа, шинжилгээ, төсөл, шагнал урамшуулал, олон улсын сүлжээ, судалгааны ажил хэвлүүлэх, мэдээлэл технологи, харилцааны хэрэгсэл боловсруулах гэх мэт хэлбэрээр байж болно.    
Хөгжиж буй орнуудын оюутнуудад тавигдах шаардлага
Хөтөлбөр хамрагдаж буй хөгжиж буй улсын иргэн байх
Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 12 сараас илүүгүй хугацаагаар Европын аль нэг улсад ажилласан сурсан байж болохгүй
Хамтын ажиллагааны гэрээт ИДС-д бүртгэлтэй байна. Бакалаврын оюутан дээд сургуульд дор хаяж 1 жил сурсан байна.
Хамтран ажиллах гэрээгүй ч хөтөлбөрт хамрагдсан хөгжиж буй аль нэг улсын ИДС-ийг төгссөн байх. Хамрагдах сургалтын ач холбогдлын талаарх мэдээлэл өгнө.
 Өргөдлийг доорх линкээр орж бөглөнө.
http://www.maheva.univ-montp2.fr/index.php?option=com_content&view=article&id=28&Itemid=14

No comments:

Post a Comment