Monday, September 20, 2010

“Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал


Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2010” бага хурлыг 2010 оны 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн геологи- газарзүйн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хурал 2010 оны 10 дугаар сарын 22-нд Хүрээл тогоот цогцолборт болох ба геологи, газарзүйн салбарын хамрах байгууллага тус бүрээс 2-3 илтгэл шалгаруулан оролцуулах юм. 
Энэхүү ирүүлсэн бүтээлүүдийг бүгдийг  “Хүрэлтогоот 2010”  залуу эрдэмтдийн бүтээлд  хэвлэх ба тус бага хуралд шалгаран эхний байрт орсон 35 хүртэлх насны 1 залуу эрдэмтэнд БСШУ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгийн грантыг олгоно. 

Хуралд оролцох судлаачдын нэрсийг 2010.10.02-ны дотор, материалыг 2010.10.05-ны дотор зохион байгуулах комисст хаягаар, дараахь форматын дагуу ирүүлнэ үү. 
Хуралд оролцох хүмүүс тус бүр 15000 төгрөгийн хураамж /хоол, унаа, бүтээлийн эмхтгэлийн зардал/ төлнө.

Бүрдүүлэх материал:
1. Байгууллага эсвэл эрдмийн зөвлөлийн тодорхойлолт
2. Илтгэл /файл болон хэвлэмэл хэлбэрээр/

Бүтээлд тавигдах шаардлага:
  • В5 хэмжээтэй 5-аас илүүгүй хуудас байна
  • Хуудасны зах дээр, доор, баруун, зүүн адилхан 2,5 см зайтай байна
  • Мөр хоорондын зай Single
  • Times New Roman фонт ашиглаж бичнэ
  • Өгүүллийн хураангуйг Англи эсвэл Орос хэлээр бичнэ (хэрэв өгүүлэл өөрөө Англи, Орос хэл дээр бичигдсэн бол хураангуйг Монгол хэлээр бичнэ).
  • Өгүүлэл доторх зураг, графикийг хар, цагаанаар хэвлэх тул өнгийг тохируулан сонгож хийнэ
  • Өгүүлэлд орох фото зургийг 300 dpi resolution-тай, тусад нь файл үүсгэн авчирч өгнө
Жич: Энэ жилээс эхлэн салбарын бүтээлийг “илтгэлийн эмхэтгэл” нэртэйгээр гаргаж байсныг өөрчилж “Залуу эрдэмтдийн бүтээл” гэж нэрлэн редакцын зөвлөлтэй болгосон бөгөөд өмнө нь ирсэн зарим бүтээлүүд хэл найруулгын алдаа ихтэй, эрдэм шинжилгээний өгүүлэлийн шаардлага хангахгүй хэвлэгдэж байгаа талаар ШУА-ын зүгээс сануулсантай холбогдуулан редаkцын зөвлөлтэй болгож байгаа болно. 


Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу

В.Баярмаа. ШУА. Газарзүйн хүрээлэн. Утас: 99057680 е-mail: m_bayarmaa@yahoo.com

No comments:

Post a Comment