Wednesday, September 29, 2010

ERASMUS MUNDUS –ийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Европын Холбооноос санхүүждэг ERASMUS MUNDUS хөтөлбөрийн хоёрдугаар үе 2009- 2013 онд явагдаж байна.

Тус хөтөлбөрийн гол зорилго нь
·         Европын холбооны улс хоорондын болон хөгжиж буй улсын ИДС-ийн хамтын ажиллагааны дүнд боловсролын чанарыг сайжруулах
·         Европын болон хөгжиж буй орны авьяаслаг залуучуудыг хөгжүүлэх
·         Хөгжиж буй орнуудын ИДС-тай хамтран ажилласнаар тэдгээр улсын боловсон хүчнийг чадавхжуулах
·         Хөгжиж буй орны иргэдийг Европ-д боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх

дэлгэрүүлж унших...

Монголын Бахархал


Эх орноо 108 хоногт багтаан тойрох аялал болон аялалын багийн гишүүдийн талаар манай блог өмнө та бүхэнд мэдээлж байсан билээ. Тэгвэл Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос Монгол орныг 108 хоног тойрон аялсан аялалын багийн ахлагч Г.Довчиндоржийг 2010 оны Монголын шилдэг залуучуудыг тодруулах "Монголын Бахархал"-д нэр дэвшүүлсэн байна. Энэхүү шалгууралтанд Г.Довчиндорж шалгарч Монголын бахархалт  9-н залуугийн нэг боллоо. Ингээд Г.Довчиндорждоо нийт залуу эрдэмтэн, судлаачдын зүгээс баяр хүргэж байна.  Эрдмийн их үйлс тань үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэе. 



дэлгэрүүлж унших...

Monday, September 20, 2010

“Хүрэлтогоот 2010” эрдэм шинжилгээний бага хурал


Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулдаг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит Залуу Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний “Хүрэлтогоот 2010” бага хурлыг 2010 оны 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. 

Энэ удаагийн геологи- газарзүйн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хурал 2010 оны 10 дугаар сарын 22-нд Хүрээл тогоот цогцолборт болох ба геологи, газарзүйн салбарын хамрах байгууллага тус бүрээс 2-3 илтгэл шалгаруулан оролцуулах юм. 
Энэхүү ирүүлсэн бүтээлүүдийг бүгдийг  “Хүрэлтогоот 2010”  залуу эрдэмтдийн бүтээлд  хэвлэх ба тус бага хуралд шалгаран эхний байрт орсон 35 хүртэлх насны 1 залуу эрдэмтэнд БСШУ-ны сайдын нэрэмжит 2 сая төгрөгийн грантыг олгоно. 

Хуралд оролцох судлаачдын нэрсийг 2010.10.02-ны дотор, материалыг 2010.10.05-ны дотор зохион байгуулах комисст хаягаар, дараахь форматын дагуу ирүүлнэ үү. 
Хуралд оролцох хүмүүс тус бүр 15000 төгрөгийн хураамж /хоол, унаа, бүтээлийн эмхтгэлийн зардал/ төлнө.

Бүрдүүлэх материал:
1. Байгууллага эсвэл эрдмийн зөвлөлийн тодорхойлолт
2. Илтгэл /файл болон хэвлэмэл хэлбэрээр/

Бүтээлд тавигдах шаардлага:
  • В5 хэмжээтэй 5-аас илүүгүй хуудас байна
  • Хуудасны зах дээр, доор, баруун, зүүн адилхан 2,5 см зайтай байна
  • Мөр хоорондын зай Single
  • Times New Roman фонт ашиглаж бичнэ
  • Өгүүллийн хураангуйг Англи эсвэл Орос хэлээр бичнэ (хэрэв өгүүлэл өөрөө Англи, Орос хэл дээр бичигдсэн бол хураангуйг Монгол хэлээр бичнэ).
  • Өгүүлэл доторх зураг, графикийг хар, цагаанаар хэвлэх тул өнгийг тохируулан сонгож хийнэ
  • Өгүүлэлд орох фото зургийг 300 dpi resolution-тай, тусад нь файл үүсгэн авчирч өгнө
Жич: Энэ жилээс эхлэн салбарын бүтээлийг “илтгэлийн эмхэтгэл” нэртэйгээр гаргаж байсныг өөрчилж “Залуу эрдэмтдийн бүтээл” гэж нэрлэн редакцын зөвлөлтэй болгосон бөгөөд өмнө нь ирсэн зарим бүтээлүүд хэл найруулгын алдаа ихтэй, эрдэм шинжилгээний өгүүлэлийн шаардлага хангахгүй хэвлэгдэж байгаа талаар ШУА-ын зүгээс сануулсантай холбогдуулан редаkцын зөвлөлтэй болгож байгаа болно. 


Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу

В.Баярмаа. ШУА. Газарзүйн хүрээлэн. Утас: 99057680 е-mail: m_bayarmaa@yahoo.com

дэлгэрүүлж унших...

Thursday, September 2, 2010

Шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналт М.Болорцэцэг

2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэгээр шалгарч байсан залуу эрдэмтэн М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж “National Geographic” 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтний шагналыг олголоо. 

Гадныхны хувьд Монголыг динозаврын гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгодоггүй сэтгэхүйг М.Болорцэцэг өөрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мөрөөддөг. 

Одоогоор мөрөөдөл нь биелэлээ олоход ойртсон бөгөөд зураг төслөө бэлдэж хөрөнгө хайх замдаа гарчээ. “Би Нью-Йорк хотноо докторын зэрэг хамгаалж байхдаа үзсэн Байгалийн түүхийн музейг үзээд үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрсөн. 

Яг тийм музей Монголдоо байгуулахыг хүсч байна” хэмээн мөрөөдлөө хуваалцсан байна

дэлгэрүүлж унших...