Tuesday, August 24, 2010

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН 2011 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын  дагуу 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. 

Төслийн гүйцэтгэгчээр оролцох сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 207 тоот өрөөнд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь гүйцэтгэгчээр ажиллах төслийг  “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг баримтлан боловсруулна. 

Жич: Төслийн шалгаруулалтанд салбар мэргэжлийн эрдэмтэд хамтран оролцсон байдал болон төслийг хэрэгжүүлэх, ашиглах боломж, бусад санхүүгийн эх үүсвэр зэргийг гол үзүүлэлт болгоно.

Харилцах утас: 267791

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
pdf 2011 ОНООС ХЭРЭГЖИХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ЧИГЛЭЛ 196.62 Kb

No comments:

Post a Comment