Monday, April 23, 2018

ГАЗАРЗҮЙ-ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ СУДЛААЧДЫН
“МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018” ЭЭЛЖИТ СЕМИНАР ГУРАВ ДАХЬ 
УДААГАА ЗОХИОГДЛОО
        
  Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос  зохиогддог  "Мэдлэгээ хуваалцъя-2018" гурав дахь удаагийн семинар 2018 оны 04-р сарын 20-ны өдрийн 15:00 - 17:00 ийн хооронд ХААИС-ийн Төв байрны 247 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
 

  Семинарт МЗЭХ-ны зохицуулагч В.Баярмаа, ГГСЗЭСХ-ны гүйцэтгэх захирал С.Амаржаргал, холбооны удирдах зөвлөлийн гишүүд, МУИС, ШУА-ийн ГГХ, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхимийн багш, судлаачид, ХААИС-ийн газарзүй, газар зохион байгуулалтын салбарын оюутнууд оролцлоо.  

 Илтгэгч: Магистр Р.Энхбаяр /ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль/
Дорнод Монголын эрт-дунд төрмөлийн гүний чулуулгийн үнэмлэхүй насны судалгаа, шинэ үр дүн

Илтгэгч: Докторант Д.Сайнбаяр /ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн салбар/
Байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөллийг тооцоолон газрын доройтлыг үнэлэх нь    
 
            Илтгэгч: Магистр Л.Базарзагд /ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхим/
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан дотор орчинг зураглах асуудалд
 
Илтгэгч: Доктор, дэд профессор Ч.Сономдагва /МУИС-ийн ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим/
Улаанбаатар хотын агаарын тоосонцрын бохирдлын судалгааны дүнгээс

Семинарын дараа судлаачид, оюутнуудын дунд газарзүйн мэдлэг шалгах хөгжөөнт тэмцээн зохион байгуулж түрүүлсэн оролцогч нарыг дурсгалын зүйлээр шагнав.            
Цуврал семинарт судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлж байгаа залуу эрдэмтэн, судлаачид мөн семинарыг амжилттай зохион байгуулж байгаа Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд амжилт хүсье.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

No comments:

Post a Comment