Thursday, February 8, 2018


“МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ-2018” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбооноос зохион байгуулсан “Мэдлэгээ хуваалцъя-2018” цуврал семинар энэ оны 2-р сарын 8-ны өдөр Палеонтологи-Геологийн хүрээлэн дээр амжилттай болж өндөрлөлөө.
                     
Семинарт МУБИС-ийн багш, оюутнууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судлаачид оролцсон ба 4 өөр чиглэлийн илтгэл хэлэлцэгдсэн нь залуу судлаачид болон оюутан залууст маш сонирхолтой байсан юм. 
ПГХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор З.Бадамхатан “Орчин цагийн палеонтологийн шинжлэх ухаан ба шинэ нээлтүүд”
ХААИС-ийн Газрын менежментийн тэнхимийн багш, доктор Л.Уранбилэг “Хотын хөгжил, чиглэлийн төлөвлөлт”
ГГХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Х.Тэмүүжин “Алтайн нурууны зарим уулсын мөстлөгийн цаг хугацааны өөрчлөлт”
ПГХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Л.Отгонбаатар “Геологийн зураг зохиох аргачлал”

Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэг явагдаж, сонирхсон асуултандаа хариулт авч, халуун яриа өрнүүллээ.


Мөн семинарын үеэр оюун ухаан, авхаалж самбаа сорьсон хөгжөөнт тоглоом тоглож, МУБИС-ийн Geography багийнхан тэргүүлж Хүрэлтогоот-2017 хурлын бүтээл болон бусад зүйлсээр шагнууллаа.

               


















Энэ удаагийн семинарыг амжилттай зохион байгуулсан ПГХ-ийн доктор З.Бадамхатан, Б.Майнбаяр нартаа мөн идэвхтэй оролцсон залуустаа цаашдын судалгаа болон сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэн дараа дараагийн семинар болон үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцоорой.

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ХОЛБОО 

No comments:

Post a Comment