ГГСЗЭХ-ы Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 2 сарын 4-д МЗЭХ-ы байранд боллоо. Уг хуралдаанаар үндсэн 3 асуудал хэлэлцэв.
1. 2016 онд
хийх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмж оруулах ажлууд
2. Газарзүй-Геологийн салбарын залуу
эрдэмтдийн холбооны шинэ тэргүүн сонгох тухай
3. Удирдах
зөвлөлийн гишүүдийн нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсийн тухай
Хуралд удирдах зөвлөлийн гишүүд 66%-ийн ирцтэй оролцов. 2016 онд уламжлал болгон зохион явуулдаг явган аялал, "Мэдлэгээ хуваалцья" семинар, "Хүрэлтогоот" ЭШБХ-аас гадна Issues of Mongolian Geoscience сэтгүүлийн
редакцийг байгуулж, анхны онлайн дугаарыг 4 сард гаргахаар болов.
Мөн ГГСЗЭХ-ы
тэргүүнээр ирсэн гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшигч ШУА-ийн
Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэнг
сонгов. Түүнчлэн Удирдах
зөвлөлийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхдээ МУБИС (Л.Эрдэнэбаяр хариуцаж холбоо барина), Геологи-Палеонтлогийн
хүрээлэн (О.Мөнхцэцэг
хариуцаж холбоо барина), Ус цаг
уур орчны шинжилгээний газар (А.Дашцэрэн
хариуцаж холбоо барина) тус
бүрээс төлөөлөл оруулахаар болов. Нөхөн сонгуулийг 4 сард зохиох “Мэдлэгээ хуваалцья” семинарын үеэр зохион байгуулахаар болов.
Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын холбоо
Monday, February 29, 2016
ГГСЗЭХ-ы Удирдах зөвлөл хуралдлаа
Зураг: ГГСЗЭХ-ы Тэргүүн ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэн болон холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл: О.Мөнхцэцэг, Д.Отгонбат, Г.Гантулга, Т.Билэг-өрнөх, Л.Эрдэнэбаяр нар.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment