1. 2016 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмж оруулах ажлууд
2. Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны шинэ тэргүүн сонгох тухай
3. Удирдах зөвлөлийн гишүүдийн нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсийн тухай
Хуралд удирдах зөвлөлийн гишүүд 66%-ийн ирцтэй оролцов. 2016 онд уламжлал болгон зохион явуулдаг явган аялал, "Мэдлэгээ хуваалцья" семинар, "Хүрэлтогоот" ЭШБХ-аас гадна Issues of Mongolian Geoscience сэтгүүлийн редакцийг байгуулж, анхны онлайн дугаарыг 4 сард гаргахаар болов.
Мөн ГГСЗЭХ-ы тэргүүнээр ирсэн гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшигч ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэнг сонгов. Түүнчлэн Удирдах зөвлөлийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхдээ МУБИС (Л.Эрдэнэбаяр хариуцаж холбоо барина), Геологи-Палеонтлогийн хүрээлэн (О.Мөнхцэцэг хариуцаж холбоо барина), Ус цаг уур орчны шинжилгээний газар (А.Дашцэрэн хариуцаж холбоо барина) тус бүрээс төлөөлөл оруулахаар болов. Нөхөн сонгуулийг 4 сард зохиох “Мэдлэгээ хуваалцья” семинарын үеэр зохион байгуулахаар болов.
Зураг: ГГСЗЭХ-ы Тэргүүн ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэн болон холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл: О.Мөнхцэцэг, Д.Отгонбат, Г.Гантулга, Т.Билэг-өрнөх, Л.Эрдэнэбаяр нар.
дэлгэрүүлж унших...