Залуу
эрдэмтэн, судлаачдийн эрдмийн бүтээлийг олны хүртээл болгох үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх
зорилгоор БШУЯ, Монголын залуу
эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан, технологийн сан хамтран “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил
бүр 6 салбарт зохион байгуулдаг.
Энэ жилийн Газарзүй, Геологийн салбарын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор
Хүрэлтогоотын одон орныг судлах төвд 2013 оны 10-р сарын 05-нд амжилттай зохион
байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус хуралд Газарзүйн хүрээлэн, Үндэсний хөгжлийн
хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Ус цаг
уур, орчны хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Монголын эмнэлгийн газарзүйн
холбооны залуу эрдэмтэн, судлаачид болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, Отгонтэнгэр зэрэг манай улсын шилдэг их
сургуулийн багш нар оролцлоо. Шүүгчээр Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэмтэн
нарийн бичгийн дарга, доктор Д.Даш, Газарзүй, геологийн салбарын залуу
эрдэмтдийн холбооны тэргүүн, доктор Б.Баттогтох, ШУТИС-ийн профессор, доктор
О.Мөнхцэцэг, МУИС-ийн багш, доктор Д.Даваадорж, ХААИС-ийн багш, доктор
С.Сайнбаяр нар оролцсон.
Газарзүй, Геологийн салбарын “Хүрэлтогоот 2013” эрдэм шинжилгээний бага хурлаар
байгууллагуудаас шалгарч ирүүлсэн шилдэг 15 илтгэлийг хэлэлцүүлсэн. Газарзүйн
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан П.Оюунбатын “Улаанбаатар хотын элэгдэл
эвдрэлд өртсөн хөрсийг нөхөн сэргээх арга зүй”, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтан Ц.Эрдэнэцэцэг, Ч.Жавзан нарын “Хараа голын адаг хэсгийн усны чанар, хагшаасны бичил элементийн судалгаа”
сэдэвт илтгэлүүд шалгарч БШУ-ны Сайдын
нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг авах эрхтэй боллоо.
Монголын газар зохион байгуулагчдын холбооны
нэрэмжит тусгай шагналаар Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Хишигсүрэнгийн
“Монгол орны цөлжилтөд өртсөн газар нутгийн бэлчээрийн газар ашиглалтыг
зохистой төлөвлөх нь”, www.emegteichuud.mn сайтын нэрэмжит
тусгай шагналаар Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ажилтан Ч.Эрдэнэжаргалын “Өмнөт Алтайн метаморф бүслүүрийн талстлаг бүрдлүүдийн
геологийн тогтоц” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.
Хуралд
оролцсон нийт эрдэмтэн,
судлаачид, зочид төлөөлөгчдөд Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн
холбооны өмнөөс талархал илэрхийлж эрдэм шинжилгээний их үйлсэд тань өндөр
амжилт хүсье.
No comments:
Post a Comment