Friday, October 19, 2012

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө


Залуу эрдэмтэн, судлаачдийн эрдмийн бүтээлийг олны хүртээл болгох үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БШУЯ, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал нь 1) Техник технологи, 2) Байгалийн ухаан, 3) Газарзүй, геологи, 4) Биологи хөдөө аж ахуй, 5) Нийгмийн ухаан, 6) Анагаах ухаан гэсэн 6 салбарт зохион байгуулагддаг. Хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүдэд БШУ-ны сайдын нэрэмжит грант болон бусад шагналыг олгодог. БШУ-ны сайдын нэрэмжит грантыг шилдэг залуу эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг дэмжих зорилгоор олгодог. Өмнөх жилүүдэд 10 судлаачид тус грантыг олгодог байсныг энэ жилээс Монголын залуу эрдэмтдийн холбооны хүсэлтээр 6 салбарын 12 шилдэг судлаачид олгохоор болсон. Грантын хэмжээ өмнөх жилүүдэд 2 сая төгрөг байсныг энэ жилээс 4 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

дэлгэрүүлж унших...