Friday, October 19, 2012

Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө


Залуу эрдэмтэн, судлаачдийн эрдмийн бүтээлийг олны хүртээл болгох үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БШУЯ, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал нь 1) Техник технологи, 2) Байгалийн ухаан, 3) Газарзүй, геологи, 4) Биологи хөдөө аж ахуй, 5) Нийгмийн ухаан, 6) Анагаах ухаан гэсэн 6 салбарт зохион байгуулагддаг. Хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүдэд БШУ-ны сайдын нэрэмжит грант болон бусад шагналыг олгодог. БШУ-ны сайдын нэрэмжит грантыг шилдэг залуу эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг дэмжих зорилгоор олгодог. Өмнөх жилүүдэд 10 судлаачид тус грантыг олгодог байсныг энэ жилээс Монголын залуу эрдэмтдийн холбооны хүсэлтээр 6 салбарын 12 шилдэг судлаачид олгохоор болсон. Грантын хэмжээ өмнөх жилүүдэд 2 сая төгрөг байсныг энэ жилээс 4 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Энэ жилийн Газарзүй, Геологийн салбарын “Хүрэлтогоот 2012” эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор Хүрэлтогоотын одон орныг судлах Оргил төвд 2012 оны 10-р сарын 13 нд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус хуралд МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС зэрэг манай улсын шилдэг их сургуулийн багш нар болон Газарзүйн хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн залуу эрдэмтэн, судлаачид оролцсон. Хурлаар байгууллагуудаас шалгарч ирүүлсэн шилдэг 15 илтгэлийг хэлэлцүүлж Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Мөнхдулам, Д.Сайнбаяр, О.Анхбаяр нарын “Õèéìýë äàãóóëûí ìýäýý áîëîí íèéãýì, ýäèéí çàñãèéí ñóäàëãààí äýýð ¿íäýñëýæ ãàçðûí äîðîéòëûã ¿íýëýõ íü (Таац голын сав нутгийн жишээн дээр)”, Ц.Жаргалтулга, Я.Жамбалжав, Ёшихиро Ижима нарын “Òýðýëæ òîñãîíû Øèëæðýýãèéí ãîëûí õºíäèéí óñíû áàëàíñûí ñóäàëãàà” сэдэвт илтгэлүүд шалгарч БШУ-ны яамны сайдын нэрэмжит грантыг авах эрхтэй боллоо.

Түүнчлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн ñургуулийн багш Ш.Отгонсүрэнгийн “Ãîë ìºðíèé èðýýä¿éí óðñàöûã òîîöîõ àñóóäàëä (Онги голын жишээн дээр)” сэдэвт илтгэл дэд байр эзлэж Хүннү Коал ХХК-ийн нэрэмжит шагнал, ХААИС-ийн Агробиологийн сургуулийн багш Б.Батбилэг, А.Хироно, О.Нямсүрэн нарын “Mapping summer time pasture amount in north central Mongolia” сэдэвт илтгэл тусгай байр эзлэж Монголын газар зохион байгуулагчдын холбооны нэрэмжит шагнал авлаа.


No comments:

Post a Comment