Monday, September 3, 2012

Хурал зохион байгуулах тухай

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД БОЛОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,
СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН, ТӨВ, КОРПОРАЦИУДЫН
ЗАХИРГААНД

Хурал зохион байгуулах тухай
 
БШУЯ, ШУА, ШУТС, Технологи Инкубаторын Төв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Геологи-Газарзүйн Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр залуу багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион байгуулдаг “Хүрэл Тогоот - 2012” эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 10-р сарын 13-ны өдөр (Бямба гаригт) ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвийн хурлын зааланд болох тул өөрийн байгууллагын залуу ажилтнуудыг өргөнөөр оролцуулна уу.

Уг бага хуралд оролцох нэг төлөөлөгчийн зардал 30000 төгрөг (хурлын байр, хоол, унаа, бүтээлийн эмхэтгэл болон бусад зардал) болж байгаа бөгөөд хуралд илтгэл тавин оролцох залуу ажилтны нийт зардлын 50%-ийг буюу 15000 төгрөгийг зохион байгуулах комиссоос гаргах болно. Уг бага хуралд илтгэл тавин оролцсон залуучуудыг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан 35 хүртэлх насны нэг залуу эрдэмтэнд БСШУ-ны сайдын залуу эрдэм шинжилгээний ажилтанд олгодог ГРАНТ-ыг Геологи-Газарзүйн салбараас олгоно.
Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуйг 2012 оны 10-р сарын 4-нийг дуустал хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг дараах тусгай форматын дагуу бэлдэж зохион байгуулах комисст заагдсан хугацаанаас өмнө электрон хэлбэрээр илгээнэ үү.
Э-майл хаяг: welcome_erka@yahoo.com, Утас: 88204418

ГГСЗЭХолбоо 

No comments:

Post a Comment