Tuesday, November 8, 2011

Нийт гишүүдийн хурал

Сайн байцгаана уу?
Та бүхний энэ өдрийн мэнд хүргэе. 2011 оны 11 сарын 14-ны өдрийн 18 цагт  Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны бүх гишүүдийн хуралтай тул та бүхэн ажлаа зохицуулан хүрэлцэн ирнэ үү.  Хурлыг МУИС-ийн хичээлийн 7-р байрны лекцийн танхимд хийнэ. (Хуучнаар Худалдаа Үйлдвэрлэлийн сургуулийн хичээлийн байр)

Хурлаар 2010, 2011 онд хийсэн ажлын талаар товч танилцуулга хийх, холбооны бүтэц, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, цаашдын хийх ажлыг ярилцах тул тус салбарт хамрагдах байгууллагуудын гишүүд өргөнөөр оролцохыг хүсч байна. Үүнд
-          МУИС-ийн Газарзүй-Геологийн сургууль
-          ШУТИС-ийн Геологи-Газрын тосны сургууль
-          ШУА-ийн Газарзүйн хүрээлэн
-          ШУА-ийн Геологи-эрдэс баялагийн хүрээлэн
-          ШУА-ийн Палеонтологийн төв
-          ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн
-          Ус цаг уурын хүрээлэн
-          ХААИС-ийн Газрын менежментийн тэнхим
-          Бусад холбогдох байгууллагууд

No comments:

Post a Comment