Wednesday, May 18, 2011

Хамтарсан аялал

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо ОХУ-ын Буриадын Залуу Эрдэмтдийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ зун хамтарсан аялалыг зохион байгуулах гэж байна. Энэхүү аялалд 2 талаас нийт 20-н залуу судлаачыг хамруулахаар төлөвлөөд байна. Нийт 11 хоног аялах ба Монголын талд 6, оросын талд 7 хоног аялана.
Аялалын маршрут: (Хугацаа7 сарын 13-24-н)
 УБ-Хустай-Хархорин-Тэрхийн Цагаан нуур - Хөвсгөл нуур - Ханх – Тунка (Кырен ТХГН) – Эрхүү – Аршан – Танхой (Байгаль нуур) – Улаан Үүд-Хиагт – УБ.

Аялалын зорилго нь цаашид ОХУ-ын Буриадын залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааг төлөвлөх, салбарууд, гишүүд хоорондын үйл ажиллагааг идэвхижүүлэх, өөрийн орны болон ОХУ-ын  байгаль, түүхийн сонирхолтой газрууд, зан заншилтай танилцах, хамтарсан баримтат кино хийх зэрэг болно.
Иймд салбар холбоод бүрээс 1- төлөөлөгчийг оролцуулна уу

Жич: Зардалаа төлөөд аялалд оролцох сонирхолтой холбооны гишүүн gantulga100@yahoo.com хаягаар холбо барина уу

No comments:

Post a Comment