Friday, June 18, 2010

Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх боломж

Залуу судлаачдын хувьд гадаадын хянан магадлагаа хийдэг шинжлэх ухааны сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэлээ хэвлүүлнэ гэдэг нэг ёсны өөрийн мэдсэн сурсанаа олон улсын түвшинд үнэлүүлж буй том үнэлэмж юм. Тиймдээ ч Монгол томоохон их сургуулиудын  докторантурын сургалтын хүрээнд гадаадын сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлэх шаардлага тавьдаг билээ. 

Иймээс залуу судлаач та бүхнийг эрдэм шинжилгээний бичиглэл, гадаад хэлний түвшинд хэрэг болохуйц 2 эрдэм шинжилгээний сэтгүүлийг энэ удаад танилцуулхаар шийдлээ.

E-posters (ISSN 1754-1417) Энэхүү сайтад байгалийн ухааны эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлээ постер хэлбэрээр байршуулах боломжтой. Мэдээж эрдэм шинжилгээний бичиглэл болон тухайн сайтын зүгээс тавьсан шаардлагыг хангасан байх ёстой. Өмнө энэ сайтад МУИС-ийн багш О.Алтансүхийн постер хэвлэгдэж байсан.

Nature and Science (ISSN: 1545-0740) Энэ сайт нь байгалийн ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачдын өгүүлэлийг хэвлэдэг олон улсын онлайн эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Сэтгүүлд өгүүлэлээ хэвлүүлэх бол тухайн сайтын зааварчилгаа, удирдамжийн дагуу бичих бөгөөд түргэн шуурхай хариу өгдөгөөрөө тус онлайн сэтгүүл нь давуу талтай юм. Энэ сэтгүүлд Монголоос хэвлүүлсэн бүтээлийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ жагсаалтын 13-т байгаа өгүүлэлийг сонирхоно уу.

Дээрх сайтуудад зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх бус дэлхий дахинд бусад судлаачид ямаршуу бүтээл туурвиж, ямар судалгаа хийж байгааг мэдэх боломжтой.

Та бүхний цаашдын эрдмийн ажилд тань амжилт хүсэе.

No comments:

Post a Comment