Газарзүй, Геологийн салбарын
залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "Хүрэлтогоот
2019" нь ШУА-ийн ООГФСТ-ийн харьяа Хүрэлтогоот одон орон судлах төвд 10-р
сарын 11-ны өдөр 15 дахь удаагаа
амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдааныг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, МЗЭХ-ны
ерөнхийлөгч, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Баттогтох,
БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга, доктор (Ph.D) Д.Одгэрэл, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн
хүрээлэнгийн зөвлөх, академич Д.Доржготов,
БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан, Технологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн
М.Гульфира нар нээж, оролцогчдод амжилт хүссэн болно.
ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид хурлын үйл ажиллагааг нээлээ. |
МЗЭХ-ны ерөнхийлөгч, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Баттогтох оролцогчдод амжилт хүсэж буй байдал. |
Нээлтийн арга хэмжээний дараа. |
Хурлын тэргүүн байрын эзнээр ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Уламбаяр
“УЛААНБААТАР ХОТЫН ХАЛИАНЫ АСУУДАЛД /Баянзүрх дүүргийн 10-р хорооны жишээн
дээр/” бүтээлээр, дэд байрыг ШУТИС-ийн ГУУС-ийн судлаач Б.Нацагдорж
“LITHOLOGICAL MAPPING BY USING ASTER DATA IN THE IH-ULZIIT AREA, UMNUGOBI
PROVINCE” бүтээлээр тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит 4 сая төгрөгний грант авах
батламжаар шагнагдсан юм.
Хурлын дэд байрын эзэн ШУТИС-ийн ГУУС-ийн судлаач Б.Нацагдорж БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга, доктор (Ph.D) Д.Одгэрэл, ГГСЗЭХ-ны тэргүүн, доктор (Ph.D), А.Дашцэрэн нарын хамт. |
Мөн гуравдугаар байранд МУИС-ийн, ШУС-ийн Газарзүйн
тэнхимийн багш, Д.Дорлигжав “ГАЗРЫН МАСС ҮНЭЛГЭЭНД ОРОН ЗАЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ
ТООЦООЛОХ НЬ /Улаанбаатар хотын гэр бүлийн хэрэгцээний газрын жишээн дээр/” бүтээлээр
шалгарч “Ланд Овнер” ХХК-ний нэрэмжит
өргөмжлөл, 500.000 төгрөгөөр шагнуулсан бол ШУА-ийн
Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм
шинжилгээний ажилтан А.Түрүүтүвшин “ХЭЭРИЙН БҮСИЙН ХЭТ ТАЛХЛАГДСАН
БЭЛЧЭЭРИЙГ МАЛЫН ТЭЖЭЭЛ БҮХИЙ УРГАМЛУУДААР НӨХӨН СЭРГЭЭХ НЬ” бүтээлээрээ тусгай
байрыг хүртэж Монголын Газар Зохион Байгуулагчдын Холбооны нэрэмжит өргөмжлөл, 100.000
төгрөгөөр шагнууллаа.
Гуравдугаар байрын эзэн МУИС-ийн, ШУС-ийн Газарзүйн тэнхимийн багш, Д.Дорлигжав ивээн тэтгэчийн шагнал гардуулж буй МУИС-ийн багш, доктор (Ph.D)Ц.Базархандын хамт. |
Шүүгчдээр
ШУА-ийн Байгалийн Ухааны салбарын
эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Н.Нарантуяа ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн
эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) А.Хауленбек, МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн
буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч,
доктор (Ph.D) Ч.Сономдавга, ШУТИС-ийн
ГУУС-ийн багш, доктор (Ph.D) О.Мөнхцэцэг, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Сээр
нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) З.Бадамхатан, нарын
бүрэлдэхүүнтэй баг ажилласан болно.
дэлгэрүүлж унших...