Sunday, October 23, 2016


ХҮРЭЛТОГООТ 2016 

залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөө

Жил бүр уламжлал болон зохиогддог ХҮРЭЛТОГООТ эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбар хуралдаан 10 сарын 21-нд амжилттай зохиогдлоо. Тус хуралд өмнөх жилүүдийнхээс харьцангуй их буюу 43 бүтээл ирснээс 38 бүтээлийг хурлын эмхтгэлд хэвлүүлсэн ба 19 бүтээлийг  “Хүрэлтогоот-2016” хуралд хэлэлцүүллээ.
Хурлын тэргүүн байрыг ШУА, Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант С.Чинзориг Туул голын урсац 4-р сард тасалдах (шургах) үзэгдлийн зарим шалтгааныг SWAT болон MODFLOW загварыг ашиглан тодорхойлсон дүн ба урсцыг нэмэгдүүлэх боломжсэдэвт бүтээлээр, дэд байрыг ШУА, Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Б.Сайнбуян Газрын доройтол, цөлжилтийн нэгдсэн үнэлгээ сэдэвт бүтээлээр тус тус эзэлж, БШУСЯ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болохоор шалгарлаа. Харин Монголын газар зохион байгуулагчдын холбооноос шалгаруулсан тусгай байрын эзнээр МУИС, Шинжлэх Ухааны Сургуулийн багш, магистр Ч. Заяа Assessment of water quality degradation in an urban small river a case study of Selbe River” сэдэвт бүтээлээр шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Энэ жилийн хуралд БШУСЯ-ы сайд Ж.Батсуурь, тус яамны газар, хэлтсийн дарга болон ШУА-ийн ерөнхийлөгч, академич Р.Рэгдэл нар хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлж, хурлыг нээж, амжилт хүссэн нь  онцлог зүйл болсон бөгөөд залуу судлаач бидний цаашдын эрдмийн ажилд урам зориг, эрч хүч өгсөн юм.
Энэхүү нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачид, шүүгчид, зочин төлөөлөгч та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил, эрдмийн  их үйлст нь өндөр амжилт хүсье.


Тэргүүн байрын эзэн докторант С.Чинзориг МЗЭХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтохын хамт
Дэд байрын эзэн магистр Б.Сайнбуян ГГСХ-ны тэргүүн, доктор А.Дашцэрэнгийн хамт.
БШУСЯ-ны сайд болон ШУА-ийн ерөнхийлөгч нар хурлыг нээв (Баруун гараас: БШУСЯ-ны сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч академич Р.Рэгдэл, ШУТБГ-ын дарга , академич Т.Ганэрдэнэ).


МЗЭХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Хуралд ирсэн төлөөлөгчид болон оролцогчид.
Хурлын нээлтийн ажиллагааны үеэр.






Хурлын явц.
Хурлын явц.
Хуралд ирсэн судлаачид болон төлөөлөгчид.


дэлгэрүүлж унших...