Friday, June 10, 2011

Залуу судлаачдын аялалд урьж байна

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулдаг аялалыг энэ жил 6-р сарын 18-19-нд зохион байгуулах гэж байна. Аялал нь УБ - Манзушир - Түшээ Гүн – Өвөр Зайсан- УБ гэсэн маршруттай. Эхний өдөр УБ-аас Манзуширын хийд хүртэл автобусаар яваад цааш Түшээ Гүн – Өвөр Зайсан хүртэл 12 км газар явган аялал хийнэ. Аялалын 2 дахь өдөр автобусаар УБ руу буцна. Өвөр Зайсан дахь МУИС-ийн хээрийн сууринд хоноглох ба сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээн явагдана.

Аялалд салбар бүрээс 10-н залуу судлаач явах боломжтой ба салбар холбооддоо бүртгүүлж оролцоно.

Аялагчдын бэлтгэл:    
    - Аяны хөнжил
    - Аялалын майхан
    - Эхний өдрийн үдийн хоол    - Салбар холбоод бүр ижил хувцас, багийн зохион байгуулалттай байх шаардлагатай.

Мэдээлэл авах хаяг:Г.Баатарцоож – 99060234,                  btrtsj78@yahoo.com

дэлгэрүүлж унших...